Python /Масив/ Arrays
Python нь Arrays-буюу массивыг дэмжихгүй, Гэхдээ өмнөх хичээлээр үзсэн Python List -г массивын оронд бүрэн ашиглаж болно.
Arrays
Arrays буюу массив-ийг хэрэглэснээр нэг хувьсагчид олон утга авч чадна, энэ нь массивын үндсэн чанар юм:
Жишээ нь:
Массив үүсгэж спортын нэрсийг нэг хувьсагчид авч үзьеsports = ["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
print (sports)
Үр дүн
C:\Users\Pc Name>arrays.py
["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
Arrays буюу массив гэж юу вэ?
Arrays буюу массив гэдэг бол нэг хувьсагчид маш олон утга хадгалах боломжтой тусгай хувьсагч юм.
Та хэчнээн төрлийн item оруулахаа мэдээж байвал (Жишээлбэл: спортын нэрсийн жагсаалт г.м) нэг хувьсагчид оруулж өгснөөр дараах байдалтай харагдана.
sport1 = "Сагсан бөмбөг"
sport2 = "Хөл бөмбөг"
sport3 = "Теннис"
Спортын гурван төрлийг хувьсагч тус бүрээр нь өгч болох ч спортын бүх төрлийг оруулах хэрэг гарвал яах вэ?
Үүний шийдэл нь массив юм.
Массив нь Спорт гэсэн ганц нэрэнд спортын бүх төрлийн нэрийг авч чадах бөгөөд индекс хаягт нь хандсанаар та харгалзах утгуудад хандаж чадна.
Access the Elements of an Array
Индекс хаягаар Arrays буюу массивын элементэд хандаж үзье.
Жишээ нь:
Эхний item-ийн утгыг авч хэвлэж үзье.sports = ["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
x = sports[0]
print (x)
Үр дүн
C:\Users\Pc Name>arrays.py
Сагсан бөмбөг
Жишээ нь:
Эхний item-ийн утгыг өөрчилж хэвлэж үзье.sports = ["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
sports[0] = "Гар бөмбөг"
print(sports)
Үр дүн
C:\Users\Pc Name>arrays.py
["Гар бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
The Length of an Array
len()
method-г ашиглан массивын уртыг буцааж болно. (Массивд байрлах элементүүдийн тоог массивын урт гэнэ)
Жишээ нь:
sports массивд хэдэн элементийн тоог буцааж хэвлэж үзьеsports = ["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
x = len(sports)
print (x)
Үр дүн
C:\Users\Pc Name>arrays.py
3
Looping Array Elements
for in
түлхүүр үгийн тусламжтай массивын элементүүдийг давтаж болно.
Жишээлбэл:
массивын Item бүрийг хэвлэж үзье.sports = ["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
for x in sports:
print (x)
Үр дүн
C:\Users\Pc Name>arrays.py
Сагсан бөмбөг
Хөл бөмбөг
Теннис
Adding Array Elements
append
method - буюу аргыг ашиглан массивд элемент нэмж болно.
Жишээ нь:
Sports массивд нэг элемент нэмж хэвлэж үзье.sports = ["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
sports.append("Гар бөмбөг")
print (sports)
Үр дүн
C:\Users\Pc Name>arrays.py
["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис", "Гар бөмбөг"]
Removing Array Elements
pop()
method - буюу аргыг ашиглан массивын элементийг устгаж болно. (Индекс хаягаар нь)
Жишээ нь:
Sports массивын хоёр дахь элементийг устгаад үр дүнг хэвлэж үзье.sports = ["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
sports.pop(1)
print (sports)
Үр дүн
C:\Users\Pc Name>arrays.py
["Сагсан бөмбөг", "Теннис"]
remove()
method - буюу аргыг ашиглан массивын элементийг устгаж болно. (массивын элементийн утгаар нь)
Жишээ нь:
"Теннис" утгатай элементийг устгаад үр дүнг хэвлэж үзье.sports = ["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг", "Теннис"]
sports.remove("Теннис")
print (sports)
Үр дүн
C:\Users\Pc Name>arrays.py
["Сагсан бөмбөг", "Хөл бөмбөг"]
remove()
method нь зөвхөн заасан утгын эхний тохиолдлын устгана.
Сэтгэгдэлүүд
