Python Огноо /Date time/
datetime
модулийг import
хийж оруулж ирснээр огноотой ажиллах боломжтой болно.
Жишээ нь:
Яг одоо болж буй цаг хугацааг дэлгэцэд хэвлэж үзье.
import datetime
x = datetime.datetime.now()
print (x)
Үр дүн
C:\Users\Pc Name>datetime.py
2020-02-07 01:08:35.693857
Date output
Дээрх жишээнээс кодоо гүйцэтгэх үед дараах үр дүн гарах болно.2020-02-07 01:08:35.693857
Огноо нь жил, сар, өдөр, цаг, минут, секунд, микросекундийг агуулдаг.Datetime
модуль нь огнооны объектын талаарх мэдээллийг буцаах олон аргатай байдаг.
Цөөн хэдэн жишээ дурдвал, та энэ бүлгийн талаар илүү ихийг мэдэх болно.
Жишээ нь:
Өнөөдрийн Он болон гарагийн нэрийг хэвлэж үзье.
import datetime
x = datetime.datetime.now()
print (x.year)
print (x.strftime("%A"))
Үр дүн
C:\Users\Pc Name>datetime.py
2020
Friday
Creating Date Objects
Огноо үүсгэхийн тулд бид datetime
модулийн datetime()
байгуулагч функцийг ашиглаж болно.datetime()
класс нь огноо үүсгэхийн тулд гурван параметрийг шаарддаг: жил, сар, өдөр.
Жишээ нь:
Огнооны объект үүсгэж үзье
import datetime
x = datetime.datetime(2020, 7, 7)
print (x)
Үр дүн
C:\Users\Pc Name>datetime.py
2020-07-07 00:00:00
The strftime() Method
datetime
объектын утгуудыг олон янзаар унших боломжтой байдаг.
Энэ аргыг strftime()
функцээр шийдвэрлэдэг бөгөөд утга буцаахдаа нэг параметрээр утгыг дамжуулах болно
Жишээ нь:
Огнооны объект үүсгэж үзье.
import datetime
x = datetime.datetime(2020, 2, 7)
print(x.strftime("%B"))
Үр дүн
C:\Users\Pc Name>datetime.py
February
strftime()
функцэд агуулагдаж буй бусад боломжууд туршаад үзээрэй
Бичиглэл | Тайлбар | Жишээ |
---|---|---|
%a | Долоо хоногийн гариг, товч нэр | Fri |
%A | Долоо хоногийн гариг, бүтэн нэр | Friday |
%w | Долоо хоног тоогоор 0 - 6 хүртэл, 0 нь Бүтэн сайн өдөр | 5 |
%d | Сарын өдрийг тоогоор илэрхийлнэ 01 - 31 | 07 |
%b | Сарын товч нэр | Feb |
%B | Сарын бүтэн нэр | February |
%m | Сарыг тоогоор илэрхийлнэ 01 - 12 | February |
%y | Жилийг товч утгаар илэрхийлнэ | 20 |
%Y | Жилийг бүтэн утгаар илэрхийлнэ | 2020 |
%H | Цагийг илэрхийлнэ 00-23 | 17 |
%I | Цагийг илэрхийлнэ 00-12 | 05 |
%p | AM/PM | PM |
%M | Минут 00-59 | 39 |
%S | Секунд 00-59 | 28 |
%f | Микро секунд 000000-999999 | 348254 |
%z | UTC офсет | +0100 |
%Z | Цагийн бүс | CST |
%j | Жилийн хэд дэх өдөр вэ? 001 - 366 | 38 |
%U | Жилийн хэд дэх 7 хоног вэ? 01 - 53 | 38 |
%с | Огноо бүтнээр | Fri Feb 07 17:46:52 2020 |
%x | Он Сар Өдөр | 02/07/20 |
%X | Цаг Минут Секунд | 17:48:46 |
%% | % тэмдэгт хэвлэнэ | % |