HTML Файлын байршил /File Paths/
Зам буюу байршил | Тайлбар |
---|---|
<img src="zurag.jpg"> | zurag.jpg файл болон файлыг дуудсан HTML хуудас нэг хавтсанд байна |
<img src="img/zurag.jpg"> | HTML хуудас байрлаж буй хавтсанд байрлах img хавтсанд zurag.jpg файл байна |
<img src="/img/zurag.jpg"> | Вэб сайтын үндсэн хэсэн буюу index.html байрлаж буй хавтсанд байрлах ing хавтсанд zurag.jpg файл байна |
<img src="../zurag.jpg"> | HTML файл байрлаж буй хавтастай зэрэгцэн zurag.jpg файл байрлаж байна |
HTML Файлын зам /File Paths/
Вэб сайт нь хэд хэдэн хавтсанд файлуудаа ангилан байршуулж хадгалдаг бөгөөд тухайн хуудсанд шаардлагатай файлыг дээрх хэлбэрээр File Paths буюу файлын замыг зааж өгч ашигладаг.
File Paths-г дараах файлуудтай холбоход ашигладаг.
- Вэб хуудас /HTML файл/
- css файл /Загварыг тодорхойлох/
- js файл /JavaScript файл/
- images Файл /Зургийн файл/
Интернет файлын зам /Absolute File Paths/
URL хаягаар файлын замыг зааж өгч болно.
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<img src="http://www.abcd.mn/static/img/html/mongolia1.jpg" alt="Монгол адуу">
</body>
</html>