HTML Толгой хэсэг /Head/
HTML head
элемент нь метадата өгөгдлийг агуулдаг ба html
болон body
элементийн хооронд бичигдэнэ.
HTML метадата гэдэг таны HTML хуудасны тухай өгүүлнэ. Метадата нь дэлгэцэд харагдахгүй.
Метадатад HTML хуудасны нэр, загвар, скрипт,... болон бусад мэдээллийг тодорхойлно.
<title>
, <style>
, <meta>
, <link>
, <script>
болон <base>
тагуудад мета өгөгдлийг зааж өгнө.
HTML Title элемент
<title>
элементэд HTML хуудасны гарчгийг зааж өгнө.
- Гарчгийг зааж өгснөөр интернет хөтчийн таб-д гарчиг гарч ирнэ.
- Гарчгийг зааж өгснөөр favorites-д хуудсыг нэмж болно.
- Гарчгийг зааж өгснөөр хайлтын системийн илэрцэд тухайн хуудасны гарчгийг харуулах болно
Жишээ нь
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<p>Title элеменийн агуулга нь интернет хөтчийн таб, favorites болон хайлтын системийн үр дүнд гарч ирнэ.</p>
</body>
</html>
HTML Style элемент
<style>
элементэд тухайн HTML хуудасны элементийн загварыг тодорхойлно.
Жишээ нь
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
<style>
h1 {color: red;}
p {color: blue;}
</style>
</head>
<body>
<h1>Энэ бол гарчиг</h1>
<p>Энэ бол догол мөр</p>
</body>
</html>
HTML Link элемент
<link>
элементийг ашиглан гадаад CSS-г холбож болно.
Жишээ нь
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
<link rel="stylesheet" href="/static/csss/style.css">
</head>
<body>
<h1>Энэ бол гарчиг</h1>
<p>Энэ бол догол мөр</p>
</body>
</html>
HTML meta элемент
<meta>
элементэд хуудасны тайлбар, түлхүүр үг, зохиогч болон бусад өгөгдлийг зааж өгдөг.
Жишээ нь
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
<meta name="description" content="Үнэгүй цахим хичээл">
<meta name="keywords" content="Python, HTML, CSS, XML,JavaScript, Excel">
<meta name="author" content="ABCD">
</head>
<body>
<p>Мета элементийг тодорхой, оновчтой бичиж өгсөнөөр хайлтын системүүдийн илэрцэд тустай</p>
</body>
</html>
HTML Base элемент
<base>
элемент нь хуудасны бүх холбоосын target
утгыг тодорхойлно.
Жишээ нь
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML хичээл</title>
<base href="http://www.abcd.mn/static/img/" target="_blank">
<meta charset="utf-8">
<meta name="description" content="Үнэгүй цахим хичээл">
<meta name="keywords" content="Python, HTML, CSS, XML,JavaScript, Excel">
<meta name="author" content="ABCD">
</head>
<body>
<p><base>
элементэд зургийн байршлыг зааж өгсөн тул src
атрибутад зургийг зааж өгнө.</p>
<img src="horgo.jpg">
<p><base>
элементэд target
атрибутын утгыг зааж өгсөн тул холбоос нь HTML хуудасны холбоосууд нь <base>
элементийн утгыг авна.</p>
<a href="http://www.abcd.mn">Үнэгүй онлайн хичээл</a>
</body>
</html>