CSS Padding
Padding
шинж чанар нь тухайн элементийн агуулж буй контент болон элемент хүрээний хооронд авч буй зай юм.
CSS-н тусламжтай баруун, зүүн, дээд, доод талуудаас тус бүр өөр өөр зай авахаар тохируулж болно.
Padding Individual Sides
CSS нь padding
-г тал бүрээс нь тодорхойлох шинж чанаруудтай байдаг.
margin-left
margin-right
margin-top
margin-bottom
Бүх padding-н шинж чанарууд дараах утгатай байна.
- % - padding авах зайг %-аар зааж өгч болно.
- урт - px, pt, cm, гэм мэт хэмжих нэгжээр зааж өгч болно.
- inherit - padding зайг эцэг элементээс удамшуулж болно.
Тэмдэглэл: Сөрөг утгыг зөвшөөрөхгүй болохыг анхаарна уу.
Жишээ нь
<style>
div {
padding-top: 30px;
padding-right: 50px;
padding-bottom: 50px;
padding-left: 70px;
border: 2px solid orange;
}
</style>
Padding Shorthand Property
Кодыг богиносгохын тулд бүх шинж чанарыг padding-д зааж өгч болно.
- padding: 30px; 50px; 50px; 70px; энэ нь доорх шинж чанартай адил үр дүнг үзүүлнэ.
padding-top: 30px;
padding-right: 50px;
padding-bottom: 50px;
padding-left: 70px;
Жишээ нь
<style>
div {
padding: 30px; 50px; 50px; 70px;
border: 2px solid orange;
}
</style>
Хэрэв padding дараах гурван утгатай байвал.
padding: 30px; 50px; 50px;
padding-top: 30px;
padding-right: 50px
болонpadding-left: 50px;
padding-bottom: 70px;
зай авч байна гэсэн үг юм.
Хэрэв padding дараах хоёр утгатай байвал.
padding: 30px; 50px;
padding-top: 30px;
болонpadding-bottom:
30px;
padding-right: 50px
болонpadding-left: 50px;
px зай авч байна гэсэн үг юм.
Хэрэв padding дараах нэг утгатай байвал.
padding: 30px; 4-н талаас адил 30px зай авсан байна гэсэн үг юм.
Padding болон Width элемент
CSS-д width
шинж чанар нь тухайн элементийн агуулж буй контентийн өргөнийг заадаг. Харин padding, margin болон border нь тухайн элементэд хамаарна.
Иймээс сайтын загвараа хийх явцдаа контентийн өргөн дээр padding, margin болон border-г нэмж тооцох хэрэгтэй.
Жишээ нь
Контентийн өргөн 400px, контентийн баруун болон зүүн талаас 30px, 30px зай авсан тул нийт 460px болж байна.
<style>
div.s1 {
width: 400px;
background-color: orange;
}
div.s2 {
width: 400px;
padding: 30px;
background-color: yellow;
}
</style>
padding-н хэмжээнээс үл хамааран нийт 400px зайд багтаах шаардлагатай болбол box-sizing
шинж чанарыг ашиглаж болно.
Жишээ нь
<style>
div.s1 {
width: 400px;
background-color: orange;
}
div.s2 {
width: 400px;
padding: 30px;
box-sizing: border-box;
background-color: yellow;
}
</style>