CSS Өндөр ба Өргөн
CSS height/width утга
Өндөр ба Өргөний шинж чанар нь дараах утгатай байдаг.
auto
Энэ нь анхдагч утга бөгөөд хөтөч өндөр ба өргөнийг тооцоолно.length
Өндөр ба Өргөнийг px, cm гэх мэт хэмжих нэгжээр зааж өгнө.%
Өргөнийг хувиар зааж өгнө. Тухайн агуулагдаж буй блок дотроо үйлчилнэ.initial
Өндөр ба Өргөний анхдагч утгыг тохируулна.inherit
Өндөр ба Өргөний утгыг эцэг элементээс удамшуулж авна.
Өргөн болон Өндрийн жишээ
Жишээ нь
<style>
div {
height: 150px;
width: 50%;
background-color: orange;
}
</style>
Жишээ нь
Өргөнийг PX ээр зааж үзье
<style>
div {
height: 150px;
width: 400px;
background-color: orange;
}
</style>
CSS Setting max-width
max-width
шинж чанарт элементийн хамгийн дээд өргөнийг зааж өгнө.
Элементийн дээд өргөнийг px, cm эсвэл % зааж өгөх бөгөөд элементийн өргөн нь заасан дээд өргөнөөс бага байж болно.
Жишээ нь
<style>
div {
height: 150px;
max-width: 500px;
background-color: orange;
}
</style>