CSS Box модель /Box Model/
Бүх HTML элементийг хайрцаг буюу box хэлбэртэй гэж үздэг. CSS-д загвар зохион байгуулалт буюу Design and Layout гэсэн ойлголтыг box model гэдэг.
Box model нь margins, borders, padding, болон content бүтэцтэй байдаг бүтэцтэй байдаг. Доорх зурган дээрээс харна уу.
Тайлбар
- Content - Текст, зураг гарчиг гэх мэт мэдээллийг агуулна
- Padding - Content-с хүрээ хүртэл авах зай
- Border - Padding болон Content-г агуулсан хүрээний хэл юм.
- Margin - нь хүрээний хэлний гаднаас авах зай юм.
Жишээ нь
<style>
div {
background-color: orange;
color: white;
width: 400px;
border: 10px solid #3f9ce8;
padding: 60px;
margin: 30px;
}
</style>
Элементийн Өргөн ба Өндөр
Өргөн болон өндрийг зөв бүх интернет хөтчид тохируулахын тулд box буюу хайрцгийн загвар хэрхэн ажилладаг болохыг мэдэх шаардлагатай.
Жишээ нь
<style>
div {
width: 370px;
padding: 10px;
border: 5px solid #3f9ce8;
margin: 0;
}
</style>
Нийт элементийн өргөнийг дараах байдлаар тооцоолно
Нийт элементийн өргөн = width + left-padding + right-padding + left-border + right-border + left-margin + right-margin
Нийт элементийн өндрийг дараах байдлаар тооцоолно
Нийт элементийн өндөр = height + top-padding + bottom-padding + top-border + bottom-border + top-margin + bottom-margin