CSS Dispaly шинж чанар
display
шинж чанар нь дэлгэцийн зохион байгуулалтыг хянах хамгийн чухал CSS-н шинж чанар юм.
display
шинж чанарт элемент дэлгэцэд хэрхэн харагдах эсэхийг зааж өгнө.
HTML элемент бүр ямар төрлийн элементээс хамаарч анхдагч дэлгэцийн утгатай байдаг. Ихэнх элементийн анхдагч дэлгэцийн утга нь block
эсвэл inline
утгатай байдаг.
block-level элемент нь үргэлж шинэ мөрнөөс эхэлдэг бөгөөд өргөн зайгаа бүтэн авдаг.
Block-level элементийн жишээнээс
- <div>
- <h1> - <h6>
- <p>
- <form>
- <header>
- <footer>
- <section>
Inline элементүүд
HTML Inline-level элемент нь шинэ мөрөнд эхлэхгүй бөгөөд, өөрт шаардлагатай өргөнийг л авдаг байна.
Энэ бол <span> элемент, Inline-д хамаарна
Inline элементийн жишээнээс
- <span>
- <a>
- <img>
Display:none;
display:none;
шинж чанар нь элементийг дэлгэцэд үзүүлэх эсвэл нуух үйлдлийг устгалгүйгээр хийх боломжийг олгодог бөгөөд ихэвчлэн JavaScript-н хамт хэрэглэгддэг.
display:none;
нь өөрөө анхдагч утга нь юм.
Display-н анхны утгыг өөрчлөх
Дээр дурдсанчлан элемент бүр анхдагч дэлгэцийн утгатай байдаг бөгөөд анхны утгыг та хэрэгсэхгүй болгож болно.
Inline буюу шугаман элементийг блок болгон өөрчилж болно. Эсвэл эсрэгээрээ ч байж болно.
Жишээ нь
Жагсаалтаар хэвтээ тэнхлэгт Цэс хийж үзье.
<style>
li {
display: inline;
}
</style>
Тэмдэглэл: Display шинж чанарт элемент дэлгэцэд хэрхэн харагдахыг тохируулж өгнө. Харин ямар төрлийн элемент болохыг зааж өгөхгүй. Тиймээс display: block;
шинж чанартай inline элемент нь дотроо блок элемент агуулахыг зөөвшөрдөггүй байна.
Дараах жишээ нь inline төрлийн <span> элементүүдийг блок элемент болгон харуулна.
Дараах жишээ нь <a> элементүүдийг блок элемент болгон харуулна.
Жишээ нь
Жагсаалтаар хэвтээ тэнхлэгт цэс хийж үзье.
<style>
a {
display: block;
}
</style>
Элементийг нуух - display:none эвсэл visibility:hidden?
display:none

visibility:hidden

Reset

Dispaly шинж чанарт none утгыг зааж өгч элементийг нууж болно. Ингэснээр тухайн элемент хуудсанд байгаагүй юм шиг нуугдах болно.
visibility:hidden;
нь бас элементийг нуудаг бөгөөд нуусан ч элементийн зайг хадгалах болно. Өөрөөр хэлбэл элементийг нуусан ч хуудасны зохион байгуулалтад нөлөөлсөөр байх болно.