CSS Байрлал /Position/
position
шинж чанарт элементийн байрлалыг тодорхойлдог хэдэн арга байдаг. Үүнд: static, relative, fixed, absolute болон sticky гэсэн утгууд багтана.
Байрлалын шинж чанар
Баруун, зүүн, дээд, доод шинж чанаруудыг ашиглан элементүүдийг байрлуулдаг. position
шинж чанарыг хамгийн эхэнд тодорхойлохгүй бол зарим тохиолдолд ажиллахгүй байх талтай байдаг. position
нь утгаас хамаарч өөр өөрөөр ажиллах болно.
position
-н өөр өөр утгууд
static
,relative
,fixed
,absolute
sticky
Position:static
Static нь Position буюу байрлалын анхдагч утга юм.
position: static;
нь баруун, зүүн, дээд, доод шинж чанарт нөлөөлдөггүй.
Өөрөөр хэлбэл position: static;
шинж чанартай элемент нь ямар нэгэн онцгой байдлаар байрладаггүй бөгөөд хуудасны хэвийн урсгалын дагуу байрлах болно.
Position:relative
харицангуй буюу relative шинж чанарыг элементэд position: relative;
гэж тодорхойлно.
Харицангүй буюу relative байрлалтай элементэд баруун, зүүн, дээд, доод шинж чанарыг зааж өгсөнөөр элемент нь хэвийн байрлалаас салах болно.
Жишээ нь
<style>
div.relative {
position: relative;
left: 30px;
top: -30px;
border: 3px solid #3f9ce8;
}
</style>
Position fixed
Тогтмол буюу fixed шинж чанарыг элементэд position: fixed;
гэж тодорхойлно.
Ингэснээр хуудсыг дээш доош гүйлгэж байсан ч тухайн элемент нэг газраа байрласаар байх болно. Баруун, зүүн, дээд, доод шинж чанарыг ашиглан элементийн байрлалыг зааж өгнө.
Жишээ нь
Хуудасны баруун доод буланг анзаараарай.
<style>
div.fixed {
position: fixed;
bottom: 0;
right: 0px;
width: 300px;
border: 3px solid #3f9ce8;
padding: 40px;
}
</style>
Position absolute
Үнэмлэхүй буюу absolute шинж чанарыг элементэд position: absolute;
гэж тодорхойлдог.
Ингэснээр тухайн элемент хамгийн эхний эцэг элемент дотор заасан байрлалд байрлах болно. Хэрэв эцэг элемент байхгүй бол хуудасны body
-г ашиглах болно. Хуудсыг дээш доош гүйлгэхэд дагаж хөдөлнө. /Эцэг элементийн харагдах байрлал position: relative-н оронд position: fixed байж болно/.
Жишээ нь
<style>
div.relative {
position: relative;
width: 450px;
height: 250px;
border: 2px solid #3f9ce8;
}
div.absolute {
position: absolute;
top: 100px;
right: 0;
width: 250px;
height: 150px;
border: 2px solid #3f9ce8;
}
</style>
Position sticky
Наалдамхай буюу sticky шинж чанарыг элементэд position: sticky;
гэж тодорхойлдог.
sticky элемент нь fixed
болон relative
-н хооронд сэлгэж ажилладаг.
Хуудсыг гүйлгэж харьцангуй байрлалаас өгөгдсөн офсет байрлалд очиход элемент нь наалдамхай шинж чанарт шилжих болно. /үүнийг position:fixed ч гэж ойлгож болно/
Жишээ нь
<style>
div.sticky {
position: -webkit-sticky; /* Safari хөтөч дээр ажиллах болно */
position: sticky;
top: 10px;
padding: 5px;
border: 2px solid #3f9ce8;
}
</style>
Тэмдэглэл: Internet Explorer, Edge 15-н өмнөх хувилбарууд дээр sticky position-г дэмжихгүй. Харин Safari -webkit- угтварыг шаарддаг. Sticky position нь ажиллахын тулд баруун, зүүн, доод, дээд шинж чанаруудын ядаж нэг нь байсан цагт ажиллах болно.
Давхардсан элемент /Overlapping Elements/
Элементийг байрлуулахад өөр элементүүдтэй давхцаж болно.
Тэгвэл z-index
элемент нь давхардсан элементийн дарааллыг тодорхойлно. элемент нь сөрөг эсвэл эерэг дараалалтай байж болно.
Жишээ нь
<style>
img {
position: absolute;
left: 10px;
top: 0px;
z-index: -1;
opacity: 0.3;
}
</style>
Тэмдэглэл: Хэрэв давхардсан хоёр элементэд z-index
утгыг зааж өгөөгүй бол HTML кодод сүүлд байрлуулсан элементийг дээр нь харуулах болно.
Сэтгэгдэлүүд
