CSS Float ба Clear
Float шинж чанар
Float гэдэг үг нь хөвөх гэсэн утгатай бөгөөд цаашид бид энэ хичээл дээр хөвөх гэсэн утгаар нь ашиглах болно. Float шинж чанар нь агуулгыг хуудасны хаана хөвөхийг заахад ашигладаг бөгөөд дараах утгуудтай байдаг.
left
Элемент нь савныхаа зүүн талд хөвдөгright
Элемент нь савныхаа баруун талд хөвдөгnone
Элемент хөвөхгүй бөгөөд андагч утга нь юмinherit
Уг элемент нь эцэг элементийн хөвөх утгыг удамшуулан авна
Float right
right
утгын тусламжтай зургийг текстийн баруун талд байрлуулж үзье.
Зузаан чанартай материал Хэмжээ: Дотор радиус-9 см, гадна радиус- 38см 0-2 нас хүртэл хэрэглэх боломжтой Хийлэгч дагалдана Зөөвөрлөхөд хөнгөн, авсаархан Гэрт, лагерт хөдөө хээр хаана ч хэрэглэхэд хялбар
Тэмдэглэл: Дээрх жишээнээс хархад float
шинж чанар нь зураг болон текстийг ороож зургийг текстийн баруун тал байрлуулж байна.
Float left
left
утгын тусламжтай зургийг текстийн зүүн талд байрлуулж үзье.
Зузаан чанартай материал Хэмжээ: Дотор радиус-9 см, гадна радиус- 38см 0-2 нас хүртэл хэрэглэх боломжтой Хийлэгч дагалдана Зөөвөрлөхөд хөнгөн, авсаархан Гэрт, лагерт хөдөө хээр хаана ч хэрэглэхэд хялбар
Float none
Доорх жишээн дээр зураг ямар нэгэн байдлаар хөвөхгүй бөгөөд float: none;
шинж чанар ажиллаж байна. Иймд зураг нь текст дунд гарч ирэх болно.
Clear шинж чанар
Clear шинж чанарт цэвэрлэсэн элементийн хажууд ямар элементүүд, аль талд нь хөвж болохыг зааж өгдөг бөгөөд дараах утгуудтай байдаг.
none
Анхдагч утга нь бөгөөд элемент хоёр талд хөвөхийг зөвшөөрдөг.left
Зүүн талд хөвөх элементүүдийг зөвшөөрөхгүй.right
Баруун талд хөвөх элементүүдийг зөвшөөрөхгүй.both
Хоёр талд хөвөх элементүүдийг зөвшөөрөхгүй.inherit
Эцэг элементийн Clear шинж чанарын тодорхой утгыг удамшуулан авна.
Хэрэв элемент зүүн талд хөвж байвал зүүн талдаа цэвэрлэх хэрэгтэй.
The clearfix Hack
Хэрэв элемент нь агуулж буй элементээс өндөр бөгөөд хөвөгч буюу floated бол агуулж буй элементээс халих болно.
Дээрх асуудлыг overflow: auto;
шинж чанарын тусламжтай амархан шийдвэрлэж болно.
overflow: auto;
шинж чанар нь clearfix-д ажиллахдаа элемент агуулж буй элементийн өндөр болон margin, padding-г бүгдийн нь хянаж ажилладаг байна. /Үгүй бол overflow: auto;
нь scroll үүсгэдгийг бид өмнөх хичээлээр үзсэн/
Нэмж хэлэхэд олон веб сайтууд дээрх аргыг ашиглан веб хуудасны зохион байгуулалтыг хийсэн байдаг.
Жишээ нь
<style>
.clearfix::after {
content: "";
clear: both;
display: table;
}
</style>
Тэмдэглэл: CSS pseudo-element хичээлээр ::after
-н талаар үзэх болно.
Grid of Boxes
float
шинж чанарын тусламжтай хайрцагнуудыг зэрэгцүүлэн байршуулахад хялбар байх болно.
Жишээ нь
<style>
* {
box-sizing: border-box;
}
.box {
float: left;
width: 33.33%;
padding: 50px;
}
.clearfix::after {
content: "";
clear: both;
display: table;
}
</style>
box-sizing гэж юу вэ?
float
-н тусламжтай гурван хайрцгийг бид хялбархан зэрэгцүүлж чадна. Гэвч бид padding, border гэх мэт хайрцгийг томруулдаг зүйлийг нэмхэд хайрцаг эвдэрнэ гэдгийг бид өмнөх хичээл дээр үзсэн.
Тэгвэл border-sizing
шинж чанар нь padding, border гэх мэт хайрцагны нийт өргөн болон өндрийг оруулах боломжийг өөртөө агуулдаг тул хайрцаг эвдрэхгүй.