CSS Зэрэгцүүлэлт /Align/
Элементийг хэвтээ болон
босоо тэнхлэгт зэрэгцүүлэв
Элементийг голлуулах
Хэвтээ тэнхлэгт блок элементийн голлуулахын тулд өргөнийг зааж өгч margin: auto;
-г ашиглана.
Ингэснээр блок элемент голлож баруун болон зүүн талаас тэнцүү хэмжээний зайг авах болно.
Жишээ нь
<style>
.center {
margin: auto;
width: 55%;
border: 2px solid #3f9ce8;
padding: 15px;
}
</style>
Тэмдэглэл: Хэрэв өргөнийг тохируулаагүй эсвэл өргөнийг 100% гэж зааж өгсөн бол margin:auto;
нь ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Текстийг голлуулах
Элементийн текстийг голлуулахын тулд text-align: center;
шинж чанарыг ашиглана.
Өнөөдөр нартай сайхан өдөр байна.
Зураг голлуулах
Зургийг голлуулахын тулд block
элемент болгож, зүүн болон баруун margin-д auto
шинж чанарыг ашиглана.
Жишээ нь
<style>
img {
display: block;
margin-left: auto;
margin-right: auto;
}
</style>
Босоо тэнхлэгт голлуулах Padding-г ашиглах
Босоо тэнхлэгт контентийг голлуулах хэд хэдэн арга байдгаас хамгийн энгийн жишээ нь padding-г ашиглах юм.
padding
болон text-align: center
-г ашиглан хэвтээ болон босоо тэнхлэгт голлуулж болно.
Жишээ нь
<style>
.center {
padding: 60px 0;
border: 2px solid #3f9ce8;
text-align: center;
}
</style>
Босоо тэнхлэгт голлуулах Line-height-г ашиглах
Босоо тэнхлэгт голлуулах өөр нэгэн арга нь line-height
шинж чанарыг height
-н хамт ашиглаж тэнцүү утга олгон. height
нь элементийн өндрийг заадаг бол line-height
нь элементийн мөрийн өндрийг заадаг байна.
Жишээ нь
<style>
.center {
line-height: 300px;
height: 300px;
border: 3px solid #3f9ce8;
text-align: center;
}
.center p {
line-height: 1.5;
display: inline-block;
vertical-align: middle;
}
</style>
Босоо тэнхлэгт голлуулах Line-position transform
Босоо тэнхлэгт голлуулах өөр нэгэн арга нь transform
шинж чанарыг ашиглаж болно.
Жишээ нь
<style>
.center {
position: relative;
height: 300px;
border: 3px solid #3f9ce8;
}
.center p {
margin: 0;
position: absolute;
top: 50%;
left: 50%;
-ms-transform: translate(-50%, -50%);
transform: translate(-50%, -50%);
}
</style>
Босоо тэнхлэгт голлуулах Flexbox
Босоо тэнхлэгт голлуулах өөр нэгэн арга нь Flexbox
шинж чанарыг ашиглаж болно. Энэ нь Интернет хөтөч 10 ба түүнээс өмнөх хувилбар дээр ажиллахгүй болохыг анхаарна уу.
Жишээ нь
<style>
.center {
display: flex;
justify-content: right;
align-items: center;
height: 300px;
border: 2px solid #3f9ce8;
}
</style>
Сэтгэгдэлүүд

