JS Хаана байрлах вэ
<script> tag
HTML-д JavaScript кодыг <script>
болон </script>
-н хооронд бичнэ.
Жишээ нь
<script>
document.getElementById("test").innerHTML = "Сайн уу? JavaScript";
</script>
Өмнөх загварууд дээр JavaScript-г HTML-д ашиглахад type атрибутад <script type="text/javascript"> гэж зааж өгдөг байсан. Одоо бол тэгэх шаардлагагүй, JavaScript нь HTML-н үндсэн скрипт хэл юм.
JavaScript Функц ба Үйл явдал
JavaScript функц гэдэг нь JavaScript-г "дуудсан" үед гүйцэтгэх боломжтой блок код юм.
Жишээ нь функцийг ямар нэгэн үйл явдал тохиолдоход эсвэл хэрэглэгч товчлуур дээр дарахад дуудаж болно. Функцийн талаар дараагийн хичээлээр тусад нь авч үзэх болно.
JavaScript кодыг <head> эвсэл <body>-д байрлуулах
HTML документэд хүссэн хэмжээгээр скриптийг байрлуулж болно.
Скриптүүдийг <body>
, эсвэл HTML хуудасны <head>
хэсэгт байрлуулах боломжтой эсвэл хоёуланд нь байрлуулсан ч болно.
JavaScript кодыг <head> хэсэгт
Энэ жишээнд JavaScript функцийг HTML хуудасны <head> хэсэгт байрлууллаа.
Товч дээр дарахад функцийг дуудана
Жишээ нь
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<script>
function myFunc() {
document.getElementById("test").innerHTML = "Head хэсгээс үзүүлж байна.";
}
</script>
</head>
<body>
<h2>JavaScript-г head хэсэгт</h2>
<p id="test"></p>
<button type="button" onclick="myFunc()">Товч дээр дар</button>
</body>
</html>
JavaScript кодыг <body> хэсэгт
Энэ жишээнд JavaScript функцийг HTML хуудасны <body> хэсэгт байрлууллаа.
Товч дээр дарахад функцийг дуудана
Жишээ нь
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<body>
<h2>JavaScript-г head хэсэгт</h2>
<p id="test"></p>
<button type="button" onclick="myFunc()">Товч дээр дар</button>
<script>
function myFunc() {
document.getElementById("test").innerHTML = "Head хэсгээс үзүүлж байна.";
}
</script>
</body>
</html>
Script interpretation буюу скрипт тайлагч нь дэлгэцийг удаашруулдаг тул скриптийг <body>
элементийн доод хэсэгт байрлуулж байхыг зөвлөж байна.
External JavaScript
Скриптийг гадаад файл дээр бичиж болно.
Гадаад файл: app.js
function myFunction() {
document.getElementById("test").innerHTML = "External javascript код.";
}
External JavaScript
Скриптийг гадаад файл дээр бичсэнээр ижил үүрэг гүйцэтгэдэг нэг кодыг олон веб хуудсан дээр ашиглах боломжтой болно.
JavaScript файлууд нь .js файлын өргөтгөлтэй байдаг.
Гаднах скриптийг ашиглахын тулд скриптийн файлын нэрийг <script> тагийн src (source) атрибутад зааж өгнө.
<head> болон <body>-н хүссэн газартаа гадаад скриптийг байрлуулж болно.
Гадаад CSS-д <script>
тагийг ашигладаггүй болохыг анхаарна уу.
Гадаад JavaScript-н давуу талууд
HTML ба Кодыг ялгадаг.
HTML болон JavaScript кодтой ажиллахад илүү хялбар байдаг.
Нэг хуудсанд хэд хэдэн скрипт файл нэмж болно.
Жишээ нь
<script src="/static/js/lesson/app1.js"></script>
<script src="/static/js/lesson/app2.js"></script>
Сэтгэгдэлүүд
