cb
ABCD
  • JS Танилцуулга
  • JS Хаана байрлах вэ
  • JS Гаралт /Output/
  • JS Мэдэгдэл /Statement/
  • JS Бичиглэл /Syntax/
  • JS Тайлбар /Comments/
  • JS Хувьсагч /Variables/
  • JS Оператор /Operators/
  • JS Арифметик оператор
  • JS Даалгаварын оператор
  • JS Өгөгдлийн төрөл
  • JS Функц /Function/
  • JS Обьект /Objects/
  • JS Тэмдэгт /Strings/
  • JS Тэмдэгтийн аргууд /String Methods/
  • Тоон утга /Numbers/
  • Тоон утга /Number methods/
  • JS Массив /Array/
  • JS Массив /Array Methods/
  • JS Ангилах /Sort/
  • JS массив давтах аргууд /Iteration/
  • JS Огноо /Dates/
  • JS огнооны формат
  • JS Get Date Methods
  • JS Set Date Methods
  • JS Математик объект
  • JS Cанамсаргүй тоо
  • JS Үнэн/ Худал Boolean утга
  • JS Харьцуулах ба Логик оператор
  • JS Нөхцөл шалгах / If Else
  • JS switch оператор
  • JS For давталт
  • JS For In давталт
  • Js For / Of давталт
  • JS While Давталт
  • JS Break ба Continue
  • JS Let Хувьсагч
  • JS Const Тогтмол хувьсагч
  • JS Төрөл хувиргалт
  • JS Алдаатай ажиллах Throw ба Try Catch
  • JS Гинжин хамаарал буюу Scope, Scope Chain
  • JS Hoisting буюу Өргөх
  • JS Хатуу горим буюу Strict Mode
  • JS this түлхүүр үг
тохиргоо
Толгой хэсэг
Хажуугийн самбар
Үндсэн контент
НЭВТРЭХ

JS Бичиглэл /Syntax/

JavaScript дээр хэрхэн програм бүтээдэг вэ? ямар дүрэм үйлчилдэг вэ? гэдэг талаар JavaScript Syntax хичээлээс бид олж мэдэх болно.


JavaScript Утга /Value/

JavaScript syntax нь тогтмол ба хувьсах гэсэн хоёр төрлийн утгыг тодорхойлдог.
Тогтмол утгыг УТГА гэж нэрлэдэг бол хувьсах утгыг ХУВЬСАГЧ гэж нэрлэдэг.


JavaScript Тогтмол Утга

JavaScript-д тогтмол утга бичих дүрэм.
Number буюу ТОО эсвэл АРАВТЫН БУТАРХАЙ-г бичихэд хоорондоо ялгаа байхгүй бөгөөд доорх байдлаар бичнэ.

Жишээ нь

document.getElementById("test1").innerHTML = 1010;
document.getElementById("test2").innerHTML = 10.10;

Үр дүнг харах

String буюу ТЕКСТ-г "хоёр" эсвэл 'нэг' quote-д бичиж болох бөгөөд үр дүн нь адил байна.

Жишээ нь

document.getElementById("test1").innerHTML = "Сур сур бас дахин сур";
document.getElementById("test2").innerHTML = 'Сур сур бас дахин сур';

Үр дүнг харах

JavaScript Хувьсагч /Variables/

Програмчлалын хэлэнд өгөгдлийн утгыг хадгалах зорилгоор хувьсагчийг ашигладаг.
JavaScript-д хувьсагчийг зарлахдаа var түлхүүр үгийн ашигладаг бол, тэнцүүгийн тэмдгийг хувьсагчид утга олгоход ашигладаг.

Жишээ нь

x хувьсагч зарлаад зарласан хувьсагчид 15 гэсэн утга олгож байна.

var x;
x = 15;

Үр дүнг харах

JavaScript Оператор /Operators/

JavaScript нь арифметик операторуудыг (+ - * /) ашиглан утгыг тооцоолж чадна.

Жишээ нь

document.getElementById("test").innerHTML = (15 + 6) * 10;

Үр дүнг харах

JavaScript нь хувьсагчид утга олгохын тулд (=) операторыг ашигладаг.

Жишээ нь

var x, y;
x = 15;
y = 10;

Үр дүнг харах

JavaScript Илэрхийлэл /Expressions/

Илэрхийлэл гэдэг нь утга, хувьсагч ба операторын нийлбэр бөгөөд утгыг ТООЦООЛЖ өгдөг. Тооцооллыг ҮНЭЛГЭЭ гэж нэрлэдэг.

Жишээ нь

15 * 11 үр дүн 165 буюу үнэлгээ нь 165 байна.

document.getElementById("test").innerHTML = 15 * 11;

Үр дүнг харах

Илэрхийлэл нь хувьсагчийн агуулсан утгыг илэрхийлж чадна.

Жишээ нь

var x;
x = 15;
document.getElementById("test").innerHTML = x * 10;

Үр дүнг харах

Утга нь тоо, текст гэх мэт өөр өөр төрөлтэй байж болох бөгөөд илэрхийллийн үнэлгээг гаргаж болно.
Доорх жишээнд: "Болд" + "" + "Дорж" гэвэл үнэлгээ нь "Болд Дорж" буюу хоёр string-г залгаж харуулдаг. STRING төрөл дээр NUMBER төрлийг нэмэхэд тоон төрлийг текст төрөлд хувиргаж  "Болд" + " " + 5; -н ҮНЭЛГЭЭ нь "Болд 5" буюу утгуудыг залгаж буцаана.

Харин STRING төрлөөс NUMBER төрлийг хасах "Болд" + " " - 5; үед JavaScript нь NaN буюу /Not-a-Number/ тоо биш байна гэсэн утга буцаадаг. 

Жишээ нь

document.getElementById("test1").innerHTML = "Болд" + " "  + "Дорж";
document.getElementById("test2").innerHTML = "Болд" + " "  + 5;
document.getElementById("test3").innerHTML = "Болд" + " "  - 5;

Үр дүнг харах

JavaScript Түлхүүр үг /Keywords/

JavaScript-д түлхүүр үг нь гүйцэтгэх үйлдлийг тодорхойлдог.

var түлхүүр үгийг бид хувьсагч зарлаж байна гэж хардаг бол JavaScript нь хөтчид хэлж өгдөг юм байна.

Жишээ нь

var x, y;
x = 15 + 10;
y = x * 10;
document.getElementById("test").innerHTML = y;

Үр дүнг харах

JavaScript Тайлбар /Comments/

Commnet-г бид програмчлалын хэлэнд кодын тайлбарт ашигладаг бөгөөд JavaScript-д тайлбарыг slash буюу налуу зураасны араас // эсвэл /* хооронд */ бичдэг бөгөөд тайлбар нь програмын кодод ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.

Жишээ нь

var x, y; // Хувьсагч зарлаж байна
x = 15 + 10;
y = x * 10;

Үр дүнг харах

JavaScript Тодорхойлогч /Identifiers/

JavaScript-д тодорхойлогч нь хувьсагч, функцийг нэрлэхэд ашигладаг. Ингэснээр регистр цаанаа хувьсагч, функц, түлхүүр үг болон бусад элементийг таньдаг гэж ойлгож болно.

JavaScript-д эхний тэмдэгт нь үсэг, доогуур зураас (_) эсвэл долларын тэмдэг ($) байж болно. Мөн нэрийн дунд үсэг, цифр, доогуур зураас эсвэл долларын тэмдэг байж болно.

Анхаар: Эхний тэмдэгт нь тоо байж болохгүй. Ингэснээр JavaScript тоон утгаас ялгаж авч үздэг.


JavaScript Мэдрэмтгий /Case Sensitive/

JavaScript нь том болон жижиг үсгийг ялгаатай гэж авч үздэг.
Иймд var хувьсагчийг Var эсвэл VAR гэх мэт бичвэл ажиллахгүй. Учир нь JavaScript-н танигч регистрээс зөвхөн жижиг var тай тэнцүү утга хайх болно.


JavaScript ба Camel Case

Өнгөрсөн хугацаан програмистууд олон үгнээс бүрдсэн хувьсагчийн нэрийг нэгтгэх өөр өөр арга ашиглаж байжээ.

Доогуур зураас:
first_name, last_name, inter_city, ...

Дундуур зураас:
first-name, last-name, inter-city, ...

Анхаар: JavaScript нь хувьсагчийн нэрэнд дундуур зураас ашиглахыг зөвшөөрдөггүй. Учир нь JavaScript дундуур зураасыг хасах тэмдгээр ойлгох болно.

Том Camel Case:
FirstName, LastName, InterCity, ...

Жижиг Camel Case:
firstName, lastName, interCity, ...

Эдгээр аргууд нь бүгд програмистуудад кодыг уншихад хялбар болгож өгдөг бөгөөд сүүлийн үеийн хандлага Жижиг Camel Case болсон байна.


JavaScript Tэмдэгтийн багц /Character Set/

JavaScript нь Юникод /Unicode/ тэмдэгтүүдийн багцыг ашигладаг.

Юникод гэдэг нь дэлхий дээрх тэмдэг, тэмдэглэгээ, цэг, цэг таслал, ... гэх мэт бүх тэмдэгтийг хамардаг стандарт гэж ойлгож болно.


Сэтгэгдэлүүд

Контентын нэр
JS Танилцуулга
JS Хаана байрлах вэ
JS Гаралт /Output/
JS Мэдэгдэл /Statement/
JS Бичиглэл /Syntax/
JS Тайлбар /Comments/
JS Хувьсагч /Variables/
JS Оператор /Operators/
JS Арифметик оператор
JS Даалгаварын оператор
JS Өгөгдлийн төрөл
JS Функц /Function/
JS Обьект /Objects/
JS Тэмдэгт /Strings/
JS Тэмдэгтийн аргууд /String Methods/
Тоон утга /Numbers/
Тоон утга /Number methods/
JS Массив /Array/
JS Массив /Array Methods/
JS Ангилах /Sort/
JS массив давтах аргууд /Iteration/
JS Огноо /Dates/
JS огнооны формат
JS Get Date Methods
JS Set Date Methods
JS Математик объект
JS Cанамсаргүй тоо
JS Үнэн/ Худал Boolean утга
JS Харьцуулах ба Логик оператор
JS Нөхцөл шалгах / If Else
JS switch оператор
JS For давталт
JS For In давталт
Js For / Of давталт
JS While Давталт
JS Break ба Continue
JS Let Хувьсагч
JS Const Тогтмол хувьсагч
JS Төрөл хувиргалт
JS Алдаатай ажиллах Throw ба Try Catch
JS Гинжин хамаарал буюу Scope, Scope Chain
JS Hoisting буюу Өргөх
JS Хатуу горим буюу Strict Mode
JS this түлхүүр үг
ABCD.mn ©

Нөхцөл & Шаардлага

1. General

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

2. Account

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

3. Service

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

4. Payments

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.