cb
ABCD
  • JS Танилцуулга
  • JS Хаана байрлах вэ
  • JS Гаралт /Output/
  • JS Мэдэгдэл /Statement/
  • JS Бичиглэл /Syntax/
  • JS Тайлбар /Comments/
  • JS Хувьсагч /Variables/
  • JS Оператор /Operators/
  • JS Арифметик оператор
  • JS Даалгаварын оператор
  • JS Өгөгдлийн төрөл
  • JS Функц /Function/
  • JS Обьект /Objects/
  • JS Тэмдэгт /Strings/
  • JS Тэмдэгтийн аргууд /String Methods/
  • Тоон утга /Numbers/
  • Тоон утга /Number methods/
  • JS Массив /Array/
  • JS Массив /Array Methods/
  • JS Ангилах /Sort/
  • JS массив давтах аргууд /Iteration/
  • JS Огноо /Dates/
  • JS огнооны формат
  • JS Get Date Methods
  • JS Set Date Methods
  • JS Математик объект
  • JS Cанамсаргүй тоо
  • JS Үнэн/ Худал Boolean утга
  • JS Харьцуулах ба Логик оператор
  • JS Нөхцөл шалгах / If Else
  • JS switch оператор
  • JS For давталт
  • JS For In давталт
  • Js For / Of давталт
  • JS While Давталт
  • JS Break ба Continue
  • JS Let Хувьсагч
  • JS Const Тогтмол хувьсагч
  • JS Төрөл хувиргалт
  • JS Алдаатай ажиллах Throw ба Try Catch
  • JS Гинжин хамаарал буюу Scope, Scope Chain
  • JS Hoisting буюу Өргөх
  • JS Хатуу горим буюу Strict Mode
  • JS this түлхүүр үг
тохиргоо
Толгой хэсэг
Хажуугийн самбар
Үндсэн контент
НЭВТРЭХ

JS Хувьсагч /Variables/

JavaScript нь өгөгдлийн утгыг хадгалах савыг хувьсагч гэдэг.

Доорх жишээнд x, y, z гэсэн гурван төрлийн сав буюу хувьсагчийг зарласан байна. Цаашид бид Хувьсагч гэдэг нэрийг ашиглах болно.

Жишээ нь

var x = 15;
var y = 18;
var z = x + y;

Үр дүнг харах

Дээрх жишээнд:

  • x хувьсагчид 15 гэсэн утга олгож,
  • y хувьсагчид 18 гэсэн утга олгож,
  • z хувьсагчид 33 гэсэн утгыг тус тус олгож байна.

Алгебртай адилхан

АЛГЕБРЫН талаар ерөнхий ойлголтоо хамтдаа сэргээе.

Алгебр бол ерөнхийлөл, хийсвэрлэлийн үндсэн дээр ТЭМДЭГТЭЭР СЭТГЭХ УХААН юм.
Хаалт, үйлдлийн тэмдгээр холбогдсон, үсэг ба тооноос тогтох илэрхийллийг Алгебрын илэрхийлэл гэнэ.

ЖИШЭЭ НЬ

a + b = b + a,
a + (b + c) = (a + b) + c, 
a(bc) = (ab)c , ... гэх мэт

huu, ohin болон niit хувьсагчийг зарлаж байгаад жишээн дээр туршиж үзье.

Жишээ нь

var huu = 15;
var ohin = 18;
var niit = huu + ohin;
document.getElementById("test").innerHTML = "Нийт хүүхдийн тоо" + " " + niit;

Үр дүнг харах

Алгебрийн нэгэн адил програмчлалын хувьд бид хувьсагчийг илэрхийлэл болгон ашигладаг. (niit = huu + ohin).

JavaScript Тодорхойлогч /Identifiers/

JavaScript-д хувьсагчийг өвөрмөц нэрээ тодорхойлж болно.
Хувьсагчид богино нэр (x, y) эсвэл илүү тодорхой нэр (ner, nas, huis) өгч болно.

Хувьсагчид нэр өгөх дүрэм:

  • Хувьсагчийн нэрс нь үсэг, тоо, доогуур зураас, долларын тэмдгийг агуулж болно.
  • Хувьсагчийн нэр нь үсэг, $ болон _ -р эхэлж болно.
  • Том жижиг үсгийг ялгаатай гэж авч үздэг тул (ner, Ner, NER) эдгээр нь бүгд өөр өөр хувьсагч гэсэн үг юм.
  • JavaScript-н түлхүүр үгсийг хувьсагчид ашиглах боломжгүй.

JavaScript нь том болон жижиг үсгийг ялгаатайд авч үздэг.


Даалгаврын оператор /Assignment Operator/

JavaScript-д тэнцүү (=) тэмдэг нь "Assignment" буюу даалгаврын оператор юм. "тэнцүү" тэмдэг биш юм. Үүгээр алгебраас ялгаатай юм. Доорх жишээ нь алгебр дээр утгаггүй ойлголт юм.

Жишээ нь

x = x + 20

Үр дүнг харах

Дээрх жишээнд даалгаврын оператор нь x хувьсагчийн утгыг 20 -р нэмэгдүүлээд буцаад x хувьсагчид нийт утгыг олгож байна. Энэ нь алгебраас ялгаатай програмчлалын хэлний томоохон шийдлүүдийн нэг юм.

JavaScript "тэнцүү" операторыг == гэж бичдэг.


Өгөгдлийн төрөл /Data Type/

JavaScript-н хувьсагчид тоон болон текст төрлийн утга олгож болно.
програмчлалын хувьд текст төрлийн утгатай хувьсагчийг text strings гэж дууддаг.
JavaScript нь олон төрлийн өгөгдлийг зохицуулж чаддаг. Бид дараагийн хичээлээр дэлгэрэнгүй үзэх болно.
String-г " " буюу ' ' quote-д бичнэ. Харин тоог quote-гүй шууд бичнэ.
Хэрэв " " буюу ' ' quote-д тоог бичиж өгвөл string төрлийн хувьсагч гэж ойлгох болно.

Өгөгдлийн төрөл /Data Type/

JavaScript-н хувьсагчид тоон болон текст төрлийн утга олгож болно.

Жишээ нь

var butarhai = 15.54;
var buhel = 15;
var ner = 'Болд';
var ovog = "Дорж";

document.getElementById("test").innerHTML = butarhai + "<br>" + buhel + "<br>" + ner + "<br>" + ovog;

Үр дүнг харах

Хувьсагч үүсгэх буюу тунхаглах /Declaring (Creating)/

JavaScript дээр хувьсагч үүсгэхийг "declaring" буюу тунхаглах гэж нэрлэдэг бөгөөд var түлхүүр үгээр зарлана:

var = schoolName

Тунхагласны дараа хувьсагч ямар ч утгагүй хоосон байдаг бөгөөд үүнийг техникийн хувьд тодорхойгүй утгатай байна гэж ойлгож болно.

Хувьсагчид утга ХУВААРИЛАХ буюу бидний ярьж сурснаар ОЛГОХ-д "тэнцүү" тэмдгийг ашигладаг.

schoolName = "ШУТИС-КТМС"

Хувьсагчийг зарлаж байх үед утга олгож болно.

var schoolName = "ШУТИС-КТМС"

HTML <p> элементийг id-р нь олж хувьсагчийн утгыг дэлгэцэд гаргаж үзье.

Жишээ нь

<p id="test"></p>

<script>
var schoolName = "ШУТИС-КТМС";

document.getElementById("test").innerHTML = schoolName
</script>

Үр дүнг харах

Нэг мэдэгдэлд олон хувьсагч зарлах

Нэг "statment" буюу мэдэгдэлд олон хувьсагчийг таслалаар тусгаарлан зарлаж болно.

Жишээ нь

var schoolName = "ШУТИС-КТМС", student = "Болд", credit = 3.5;

Үр дүнг харах

Хувьсагчийг олон мөрөнд зарлаж болно.

Жишээ нь

var schoolName = "ШУТИС-КТМС", 
student = "Болд", 
credit = 3.5;

Үр дүнг харах

Утга тодорхойгүй /Value = Undefined/

Компьютерын програм нь хувьсагчийг анх зарлахдаа ямар нэгэн утгагүй зарладаг.
Хувьсагчийн утга нь ямар нэгэн тооцоолол хийдэг бөгөөд, хэрэглэгчийн гараас утгыг сүүлд нь авч болно.

Ямар нэгэн утаггүй зарласан хувьсагчийн утга нь "Undefined" буюу тодорхойгүй байна.

Жишээ нь

var schoolName;

Үр дүнг харах

Хувьсагчийг дахин зарлах

Их хэмжээний код бичих явцад, эсвэл өөр хүний програмыг цааш хөгжүүлэх шаардлага гарах үед өмнө зарласан хувьсагчийг дахин зарлах тохиолдол програмистын хувьд багагүй тохиолддог.

Гэвч javascript-д өмнөх хувьсагчийн утга хэвээр байх болно.

Жишээ нь

var schoolName = "ШУТИС-КТМС";
var schoolName;

Үр дүнг харах

JavaScript арифметик

+, -, *, / болон = операторуудыг ашиглан арифметик үйлдэл хийж үр дүнг хувьсагчид олгож болно.

Жишээ нь

var x = 2 + (3 * 4 + 4) / 2;
document.getElementById("test").innerHTML = x;

Үр дүнг харах

Текст буюу string дээр string-г нэмж болно, энэ нь нэгтгэх буюу хоёр string-г + тэмдэг ашиглан залгаж харуулж болно.

Жишээ нь

var x = "ШУТИС-КТМС" + " " + "Програм хангамж";
document.getElementById("test").innerHTML = x;

Үр дүнг харах

Хувьсагчид "15" гэсэн утга олговол JavaScript үүнийг тоо биш текст төрлийн хувьсагч гэж ойлгох болно.

Жишээ нь

var x = "15" + 7 + 8;
document.getElementById("test").innerHTML = x;

Үр дүнг харах

JavaScript-д (тоон + текст) үед тоог текст төрөлд шилжүүлж хоёр утгыг нэгтгэж харуулдаг. иймд дээрх жишээний үр дүн үйлдлийн дарааллаас хамаарч 1578 байна.

Хэрэв string төрлийг тоон утгын ард (7 + 8 + "15") оруулах үед үйлдлийн дарааллын дагуу эхний хоёр арифметик үйлдэл хийгдсэний дараа үр дүнг сүүлийн утгатай залгаж харуулах болно.

Жишээ нь

var x = 7 + 8 + "15";

Үр дүнг харах

Сэтгэгдэлүүд

Итгэл

let, const???

Dec. 18, 2020, 4:08 a.m.
Контентын нэр
JS Танилцуулга
JS Хаана байрлах вэ
JS Гаралт /Output/
JS Мэдэгдэл /Statement/
JS Бичиглэл /Syntax/
JS Тайлбар /Comments/
JS Хувьсагч /Variables/
JS Оператор /Operators/
JS Арифметик оператор
JS Даалгаварын оператор
JS Өгөгдлийн төрөл
JS Функц /Function/
JS Обьект /Objects/
JS Тэмдэгт /Strings/
JS Тэмдэгтийн аргууд /String Methods/
Тоон утга /Numbers/
Тоон утга /Number methods/
JS Массив /Array/
JS Массив /Array Methods/
JS Ангилах /Sort/
JS массив давтах аргууд /Iteration/
JS Огноо /Dates/
JS огнооны формат
JS Get Date Methods
JS Set Date Methods
JS Математик объект
JS Cанамсаргүй тоо
JS Үнэн/ Худал Boolean утга
JS Харьцуулах ба Логик оператор
JS Нөхцөл шалгах / If Else
JS switch оператор
JS For давталт
JS For In давталт
Js For / Of давталт
JS While Давталт
JS Break ба Continue
JS Let Хувьсагч
JS Const Тогтмол хувьсагч
JS Төрөл хувиргалт
JS Алдаатай ажиллах Throw ба Try Catch
JS Гинжин хамаарал буюу Scope, Scope Chain
JS Hoisting буюу Өргөх
JS Хатуу горим буюу Strict Mode
JS this түлхүүр үг
ABCD.mn ©

Нөхцөл & Шаардлага

1. General

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

2. Account

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

3. Service

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

4. Payments

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.