Pseudo-class selectors
Pseudo-classes -г элементийн тодорхой төлөвийг тодорхойлоход ашигладаг.
Жишээлбэл дараах зорилгоор ашиглана.
- Тухайн элемент дээр хулгана очих үед элементийн загварыг өөрчлөх.
- Холбоос дээр дарсан болон дараагүй байх үед загварууд нь өөр өөр байх.
- Тухайн нэг элементийг сонгох үед загварыг өөрчилж харуулах, ... гэх мэт ашиглана.
Syntax буюу бичиглэл
Pseudo-classes сонгогчийн бичиглэл нь доорх хэлбэртэй байна.
<style>
selector:pseudo-class {
property:value;
}
</style>
Anchor Pseudo-classes
Pseudo-classes-г ашиглан холбоосын төлвийг өөр өөрөөр үзүүлж болно.
Жишээ нь
<style>
/* Зочлоогүй үед */
a:link {
color: #000FFF;
}
/* Зочилсон үед */
a:visited {
color: #F000FF;
}
/* Хулгана очих үед */
a:hover {
color: #FF000F;
}
/* Сонгогдох үед */
a:active {
color: #FFF000;
}
</style>
Pseudo-classes ба CSS Classes
Pseudo-classes-г CSS Classes-тай хослуулан ашиглаж болно.
Доорх жишээнд хоёр холбоосын нэгэнд нь хулгана очих буюу hover төлөвийг зааж өгөхийн тулд Pseudo-classes болон CSS classes-г хослуулан ашиглана.
Hover төлөвийг элементэд ашиглаж болно.
Pseudo-classes-г элементэд ашиглаж болно. Тэгвэл энэ жишээнд :hover
төлөвийг элементүүдэд ашиглаж үзье.
Жишээ нь
<style>
div {
background-color: #3f9ce8;
color: white;
padding: 25px;
text-align: center;
}
div:hover {
background-color: red;
}
</style>
Tooltip Hover өөр нэгэн жишээ.
<div> элемент дээр хулгана очиход <p> элементийг дэлгэцэд харуулж болно.
Жишээ нь
<style>
p {
display: none;
background-color: orange;
padding: 20px;
color: white;
}
div:hover p {
display: block;
}
</style>
first-child шинж чанар.
Pseudo-class-н first-child
шинж чанар нь заасан элементийн төлөвийг өөрчилнө.
Хүү элементүүдээс хамгийн эхэнд таарсан <p> элементийн төлөвийг өөрчилж үзье.
Бүх <p> элемент доторх эхний <em>-н утгыг тохируулах
Дараах жишээнд сонгогч нь бүх <p> элементийн эхний <em> элементийн төлөвийг өөрчлөхөөр тохируулагдсан болно.
Эхний <p> элемент доторх бүх <em>-н утгыг тохируулах
Дараах жишээнд сонгогч нь эхний <p> элементийн бүх <em> элементийн төлөвийн өөрчлөхөөр тохируулагдсан болно.