JS Оператор /Operators/
JavaScript-д хэд хэдэн төрлийн операторууд байдаг.
Арифметик операторууд
Арифметик операторууд нь тоон дээр арифметик үйлдэл гүйцэтгэхэд хэрэглэгддэг.
Оператор | Тайлбар |
---|---|
+ | Нэмэх |
- | Хасах |
* | Үржих |
** | Зэрэгт дэвшүүлэх |
/ | Хуваах |
% | Хувааж үлдэгдэлийг авах |
++ | Нэгээр нэмэгдүүлэх |
-- | Нэгээр хорогдуулах |
Арифметик операторуудыг JS Арифметик оператор бүлэгт бүрэн тайлбарласан болно.
Даалгаврын операторууд
Оператор | Жишээ | Адилхан |
---|---|---|
= | x = y | x = y |
+= | x += y | x = x + y |
-= | x -= y | x = x - y |
*= | x *= y | x = x * y |
/= | x /= y | x = x / y |
%= | x %= y | x = x % y |
**= | x **= y | x = x ** y |
**=
даалгаварын оператор нь хувьсагчийн утгыг зэрэгт дэвшүүлнэ.
Даалгаврын операторуудыг JS Даалгаврын оператор бүлэгт бүрэн тайлбарласан болно.
String оператор
String оператор нь +
опериатор ашиглан string хувьсагчид текст нэмж, хоёр string-г нэгтгэж чадна.
Жишээ нь
var ovog = "Дорж";
var ner = "Болд";
var ovog_ner = ovog + " " + ner;
document.getElementById("test").innerHTML = ovog_ner;
Үр дүн
Дорж Болд
String төрлийн хувьсагчид +
операторыг ашиглан текст нэмж үзье.
Жишээ нь
var weather = "Цаг агаар";
weather += " + 15 градус байна.";
Үр дүн
Цаг агаар + 15 градус байна.
Нэмэх операторыг String-д ашиглахдаа холболтын оператор гэж дууддаг.
Текст ба Тооны нийлбэр
Хоёр тоог нэмэхэд нийлбэрийг буцаадаг бол, тоон дээр string-г нэмэхэд string-г буцаана.
Жишээ нь
var x = 5 + 6 + 7;
var y = "5" + 6 + 7;
var z = 5 + 6 + "7";
var w = "Сайн уу?" + 5;
Үр дүн
18
567
117
Сайн уу?5
Харьцуулалтын оператор
Оператор | Тайлбар |
---|---|
== | Тэнцүү |
=== | Утга болон Төрөл нь тэнцүү |
!= | Ялгаатай |
!== | Утга эсвэл Төрөл нь ялгаатай |
> | Их |
< | Бага |
>= | Их буюу тэнцүү |
<= | Бага буюу тэнцүү |
? | Гурвалсан оператор |
Харьцуулалтын операторуудыг JS Харьцуулалтын оператор бүлэгт бүрэн тайлбарласан болно.
Логик оператор
Оператор | Тайлбар |
---|---|
&& | Логик ба |
|| | Логик эсвэл |
! | Логик үгүй бол |
Логик операторуудыг JS Логик оператор бүлэгт бүрэн тайлбарласан болно.
Тype оператор
Оператор | Тайлбар |
---|---|
typeof | Хувьсагчийн төрлийг буцаана |
instanceof | Обьектыг буцаана |
Type операторуудыг JS Type оператор бүлэгт бүрэн тайлбарласан болно.