JS Арифметик оператор
Арифметик операторууд нь тоон дээр арифметик үйлдэл гүйцэтгэхэд хэрэглэгддэг.
Оператор | Тайлбар |
---|---|
+ | Нэмэх |
- | Хасах |
* | Үржих |
** | Зэрэгт дэвшүүлэх |
/ | Хуваах |
% | Хувааж үлдэгдэлийг авах |
++ | Нэгээр нэмэгдүүлэх |
-- | Нэгээр хорогдуулах |
Арифметик үйлдлүүд
Ердийн арифметик үйлдэл нь хоёр тоон дээр ажилладаг.
Хоёр хувьсагч дээр ажилладаг.
Илэрхийллийг ч мөн бодож чадна.
Нэмэх
+
оператор нь тоонуудыг нэмэх болно.
Хасах
-
оператор нь тоонуудыг хасах болно.
Үржүүлэх
*
оператор нь тоонуудыг үржүүлэх болно.
Хуваах
/
оператор нь тоонуудыг хуваах болно.
Үлдэгдэл
%
оператор нь тоонуудыг хувааж үлдэгдэлийг буцаах болно.
Нэмэгдүүлэх
++
оператор нь тоог нэмэгдүүлж буцаах болно.
Зэрэг дэвшүүлэх
**
оператор нь тоог зэрэг дэвшүүлнэ.
Math.pow(x,y)
функц нь x ** y тэй адил үр дүнг үзүүлнэ.
Жишээ нь
var x = 5;
var z = Math.pow(x,3);
document.getElementById("test").innerHTML = z;
Операторын дараалал
Операторын дараалал нь арифметик үйлдлийн дараалалтай адил байна
Арифметик дарааллын хувьд *
, /
үйлдлийг +
, -
үйлдлийн өмнө хийдэг.
Хэрэв илэрхийлэлд () байвал хаалтан доторх үйлдлийг эхэнд нь гүйцэтгэнэ. Үүнийг бид Ерөнхий боловсролын сургуулийн математикийн хичээл дээрээс мэддэг болсон.
Хэрэв олон тооны үйлдлийг ижил төвшний операторууд гүйцэтгэх үед операторын дараалал нь зүүнээс баруунд даалгаврыг гүйцэтгэх болно.
Операторын дарааллын утгууд
Утга | Оператор | Тайлбар | Жишээ |
---|---|---|---|
20 | () | Илэрхийлэлийг багцлах | (5 +10) |
19 | . | Гишүүн | car.name |
19 | [] | Гишүүн | car["name"] |
18 | () | Функц дуудах | myFuction() |
18 | new | Үүсгэх | new Date() |
17 | ++ | Нэмэгдүүлнэ | i++ |
17 | -- | Бууруулна | i-- |
16 | ++ | Нэмэгдүүлнэ | ++i |
16 | -- | Бууруулна | --i |
16 | ! | Үгүй бол | !(x==y) |
16 | typeof | Төрөл | typeof x |
15 | ** | Зэрэгт дэвшүүлнэ | 15 ** 2 |
14 | * | Үржүүлэх | 5 * 2 |
14 | / | Хуваах | 15 / 3 |
14 | % | Үлдэгдэлтэй хуваах | 15 % 2 |
13 | + | Нэмэх | 5 + 5 |
13 | - | Хасах | 15 - 3 |
12 | << | Bitwise Зүүн шилжих | x << 2 |
12 | >> | Bitwise Баруун шилжих | x >> 2 |
12 | >>> | Bitwise Баруун шилжих Unsigned | x >>> 2 |
11 | < | Бага | x < y |
11 | <= | Бага буюу тэнцүү | x <= y |
11 | > | Их | x > y |
11 | >= | Их буюу тэнцүү | x >= y |
11 | in | Обьектийн шинж чанар | "PI" in Math |
11 | instanceof | Instance of Object | instanceof Array |
10 | == | Тэнцүү | x == y |
10 | === | Тэнцүү /Strict equal/ | x === y |
10 | != | Ялгаатай | x != y |
10 | !== | Тэнцүү /Strict equal/ | x !== y |
9 | & | Bitwise БА | x & y |
8 | ^ | Bitwise XOR | x ^ y |
7 | | | Bitwise Эсвэл | x | y |
6 | && | Логик ба | x && y |
5 | || | Логик эсвэл | x || y |
4 | ?: | Гурвалсан оператор | ? "Тийм" : "Үгүй" |
3 | += | Даалгаварын оператор | x += y |
3 | /= | Даалгаварын оператор | x /= y |
3 | -= | Даалгаварын оператор | x -= y |
3 | *= | Даалгаварын оператор | x *= y |
3 | %= | Даалгаварын оператор | x %= y |
3 | <<= | Даалгаварын оператор | x <<= y |
3 | >>= | Даалгаварын оператор | x >>= y |
3 | >>>= | Даалгаварын оператор | x >>>= y |
3 | &= | Даалгаварын оператор | x &= y |
3 | ^= | Даалгаварын оператор | x ^= y |
3 | |= | Даалгаварын оператор | x |= y |
2 | yield | Функц зогсоох | yield x |
1 | , | Таслал | 5, 6 |