NumPy Эхлэх
NumPy суулгах
Өмнөх хичээл дээо бид Python болон PIP -г хэрхэн суулгах талаар үзсэн. Тэгвэл NumPy-г маш хялбархан суулгах боломжтой.
Command-н мөрийг нээж доорх байдлаар суулгана:
Import NumPy
NumPy-г суулгасны дараа, import
түлхүүр үгээр програмд нэмж оруулж ирснээр ашиглах боломжтой болно.
import numpy
NumPy-г импортолж ирснээр ашиглахад бэлэн болсон байна.
Жишээ нь
import numpy
mas = numpy.array([1, 2, 3, 4, 5])
print (mas)
Үр дүн
[1 2 3 4 5]
NumPy as np
NumPy нь ихэвчлэн np
alias буюу зохиомол нэрээр импортлодог.
Alias буюу зохиомол нэр: Python-д ижил зүйлийг дурдах үед зохиомол нэрийг хэрэглэдэг.
import numpy as np
Одоо NumPy багцыг np
гэж нэрлэж болно.
import numpy as np
mas = np.array([1, 2, 3, 4, 5])
print (mas)
Үр дүн
[1 2 3 4 5]
NumPy-н хувьлбар шалгах
NumPy-н хувьлбарыг __version__
атрибутад хадгалдаг.
import numpy as np
print (np.__version__)
Үр дүн
1.18.4