JS Тэмдэгт /Strings/
JavaScript-д String нь текстийг хадгалах, удирдахад ашиглагддаг.
Javascript string нь тэг буюу түүнээс олон тэмдэгтийг дан ' ' эсвэл " " хашилт дотор бичнэ.
Жишээ нь
var schoolName1 = "ШУТИС-КТМС"; // Давхар " "
var schoolName2 = 'МУИС'; // Дан ' '
Тэмдэгтийн урт
length
түлхүүр үгийн тусламжтай мөрийн уртыг олж чадна.
Escape тэмдэгт
Quote буюу давхар " " болон ' ' дан ишлэлийг string-д бичих шаардлага гардаг, энэ үед javascript буруу ойлгодог.
var x = "String гэдэг нь "програмчлалын" хэлний хувь тэмдэг юм.";
Энэ тохиолдолд (\
) буюу backslash тэмдэгтийг ашигладаг.
Код | Үр дүн | Тайлбар |
---|---|---|
\' | ' | Дан ишлэл |
\" | " | Давхар ишлэл |
\\ | \ | Налуу зураас |
Тэмдэгтэд \"
давхар ишлэл оруулж үзье
String нь обьект байж чадна
Энгийн javascript string нь нэг тэмдэгт, нэг үгнээс үүсдэг.
var firstName = "John";
Гэхдээ string-г new
түлхүүр үгийн тусламжтай обьект болгож болно.
var firstName = new String("John");
Жишээ нь
var x = "Золоо"; // x бол string
var y = new String("Золоо"); // y бол object
Тэмдэгт мөрийг объект болгон ашиглах нь тохиромжгүй байдаг бөгөөд гүйцэтгэх хурдыг удаашруулдаг. Мөн new
түлхүүр үг тооцоолоогүй гэнэтийн үр дүнд хүргэдэг.
Тэгвэл тэмдэгтүүд тэнцүү ==
байж чадах уу?
Жишээ нь
var x = "Золоо";
var y = new String("Золоо");
(x==y); // true буюу үнэн утга нь ижил юм
Тэгвэл ===
ийм үед тэнцүү байж чадахгүй. Учир нь утга болон төрлийн хувь ===
оператор нь авч үздэг.
Жишээ нь
var x = "Золоо";
var y = new String("Золоо");
(x===y); // Төрөл болон утгын хувьд авч үзэх тул false байна
JavaScript-д объектуудыг харьцуулах боломжгүй байдаг
Жишээ нь
var x = new String("Золоо");
var y = new String("Золоо");
(x==y); //Объектуудыг харицуулах боломжгүй байдаг
var x = new String("Золоо");
var y = new String("Золоо");
(x===y); //Объектуудыг харицуулах боломжгүй байдаг