JS Тэмдэгтийн аргууд /String Methods/
Тэмдэгтийн аргууд нь Тэмдэгттэй ажиллахад тань туслах болно.
Тэмдэгтийн урт
length
аргыг ашиглан тэмдэгтийн уртыг буцааж болно.
String-с string-г хайх /Find/
IndexOf ()
аргыг ашиглан string-с string-г хайж болно. String-н байрлалыг олоод эхний тэмдэгтийн индекс хаягийг буцаана.
Жишээ нь
var abcd = "Байрлалыг олоод эхний тэмдэгтийн индекс хаягийг буцаана.";
var bair = abcd.indexOf("эхний");
JavaScript нь тэмдэгтийн байрлалыг тэгээс эхлэн тоолдог.
lastIndexOf()
аргыг ашиглавал string-с string-г хойноос нь хайж олоод индекс хаягыг буцаах болно.
Жишээ нь
var abcd = "Байрлалыг олоод эхний тэмдэгтийн индекс хаягийг буцаана.";
var bair = abcd.lastIndexOf("эхний");
x = bair;
Хэрэв string-д байхгүй утгыг хайвал lastIndexOf()
болон indexOf()
нь -1 утга буцаана.
Жишээ нь
var abcd = "Байрлалыг олоод эхний тэмдэгтийн индекс хаягийг буцаана.";
var bair = abcd.lastIndexOf("Болд");
x = bair;
lastIndexOf()
болон indexOf()
арга нь string-г хайж эхлэх байрлалыг параметрээр зааж өгч болно.
Жишээ нь
var abcd = "Байрлалыг индекс олоод эхний тэмдэгтийн индекс хаягийг буцаана.";
var bair = abcd.indexOf("индекс", 15);
x = bair;
String-с string-г хайх /Search/
Search()
арга нь заасан утгын string-г хайж олоод тохирох байрлалыг буцаана.
Жишээ нь
var abcd = "Байрлалыг индекс олоод эхний тэмдэгтийн индекс хаягийг буцаана.";
var bair = abcd.search("индекс");
x = bair;
Search()
нь параметрээр дамжуулсан утгыг хайж эхний тохиолдлыг буцаадаг бол indexOf()
нь дараагийн тохиолдлыг буцаах боломжтой байдгаараа хоорондоо ялгаатай юм.
String-г задлах
String-г задлах 3 арга байдаг.
slice(эхлэл, төгсгөл)
substring(эхлэл, төгсгөл)
substr(эхлэл, урт)