NumPy Массив үүсгэх
NumPy ndarray Object үүсгэх
NumPy нь массивтай ажилладаг сан юм
NumPy дээрх массив объектыг ndarray
гэж нэрлэдэг.array()
Функцийг ашиглан NumPy ndarray
объект үүсгэж болно.
import numpy as np
mas = np.array([1, 2, 3, 4, 5])
print (mas)
print (type(mas))
Үр дүн
[1 2 3 4 5]
<class 'numpy.ndarray'>
type(): функц нь бидэнд объектын төрлийг хэлж өгдөг. mas
бол numpy.ndarray
төрлийн объект байна.
ndarray
массив үүсгэхийн тулд бид list, tuple эсвэл объектыг array()
функцээр дамжуулалн ndarray
болгон хөрвүүлж болно.
import numpy as np
mas = np.array((1, 2, 3, 4, 5))
print (mas)
Үр дүн
[1 2 3 4 5]
Dimensions in Array буюу массивын хэмжүүр
Массивын хэмжүүр нь массив гүнийн түвшин юм. (Үүрэлсэн массив)
Үүрэлсэн массив: гэдэг нь массив агуулсан массив гэж ойлгох бөгөөд үүрэлсэн массив нь агуулж буй массивын элемент гэсэн үг юм.
0-D массив
0-D массив буюу скаляр нь массивын элементүүд юм. Массивын утга бүр нь 0-D массив юм.
СКАЛЯР ХЭМЖИГДЖХҮҮН ГЭЖ: Талбай, урт, биеийн жин, температур гэх мэт тоон утгаараа бүрэн тодорхойлогддог хэмжигдэхүүнийг скаляр хэмжигдэхүүн гэнэ.
Жишээ нь
import numpy as np
mas = np.array(9)
print (mas)
Үр дүн
9
1-D массив
0-D олон элементтэй массивуудыг Нэг хэмжээст 1-D массив гэж нэрлэдэг.
1-D массив нь түгээмэл өргөн массив юм.
import numpy as np
mas = np.array([1, 2, 3, 4, 5])
print (mas)
Үр дүн
[1 2 3 4 5]
2-D массив
1-D олон элементтэй массивуудыг 2-D массив гэж нэрлэдэг.
2-D массивыг матриц эсвэл 2-р эрэмбийн тензорыг илэрхийлэхэд ашигладаг.
ТЕНЗОР ХЭМЖИГДЭХҮҮН: ГЭДЭГ НЬ ГУРВАН ХЭМЭЖЭЭСТ ОГТОРГУЙ ДАХЬ ДУНДАЖ УТГЫГ ОЛНО.
МАТРИЦ: 3D програмчлалд матриц нь хамгийн чухайл үүрэгтэй.
Жишээ нь
import numpy as np
mas = np.array([1, 2, 3, 4], [5, 6, 7, 8])
print (mas)
Үр дүн
[[1 2 3 4]
[5 6 7 8]]
3-D массив
2-D массивыг элемент болгон агуулсан массивыг 3-D массив гэж нэрлэдэг.
Энэ нь ихэвчлэн 3 дугаар үеийн тензорыг илэрхийлэлд ашигладаг.
Жишээ нь
import numpy as np
mas = np.array([[[1, 2, 3, 4], [5, 6, 7, 8]], [[1, 2, 3, 4], [5, 6, 7, 8]]])
print (mas)
Үр дүн
[[[1 2 3 4]
[5 6 7 8]]
[[1 2 3 4]
[5 6 7 8]]]
Хэдэн хэмжээст массив болохыг хэрхэн шалгах вэ?
NumPy массив нь хэдэн хэмжээст /Dimensions/ массив болохыг ndim
түлхүүр үгээр шалгана.
Жишээ нь
import numpy as np
a = np.array(54)
b = np.array([1, 2, 3, 4])
c = np.array([[1, 2, 3, 4], [5, 6, 7, 8]])
d = np.array([[[1, 2, 3, 4], [5, 6, 7, 8]], [[1, 2, 3, 4], [5, 6, 7, 8]]])
print (a.ndim)
print (b.ndim)
print (c.ndim)
print (d.ndim)
Үр дүн
0
1
2
3
Олон хэмжээст массивууд
Хэдэн ч хэмжээст массив үүсгэж болно.
Массивыг үүсгэх үед ndmin
функцын аргументад хэмжээсийн тоог зааж өгч болно.
Жишээ нь
import numpy as np
mas = np.array([1, 2, 3, 4], ndmin = 5)
print (mas)
print ('хэмжээсийн тоо нь:', mas.ndim)
Үр дүн
[[[[[1 2 3 4]]]]]
хэмжээсийн тоо нь: 5