SQL бичиглэл
Өгөгдлийн сангийн хүснэгт
Өгөгдлийн сан нь хүснэгтээс бүрдэх бөгөөд нэг буюу хэд хэдэн хүснэгтүүдийг агуулдаг.
Хүснэгт бүрийг нэрээр нь тодорхойлдог (жишээ нь: "Employee" эсвэл "Work").
Хүснэгтүүд нь өгөгдөл (бичлэг) агуулдаг.
SQL Statement буюу Тунхаглал
Мэдээллийн сан дээр хийдэг ихэнх үйлдлийг SQL-ийн бичиглэлээр хийдэг.
Дараах SQL мэдэгдэл нь "Employee" хүснэгтэд байгаа бих бичлэгийг сонгох болно.
SELECT * FROM Employee;
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Баатар | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
Заавал үүнийн мэдэх хэрэгтэй
SQL-н түлхүүр үгс нь том эсвэл жижиг байх нь чухал биш тул update эсвэл UPDATE байх нь ялгаа байхгүй гэж ойлгож болно.
Бид энэхүү хичээлээр түлхүүр үгсийг томоор бичих болно.
Ихэнх SQL кодын бичиглэл бүрийн ард цэг таслал бичигдэнэ.
Цэг таслал нь SQL кодын бичиглэлийн салгах стандарт бичиглэл бөгөөд нэгээс олон мөр код бичих боломжийг олгодог.
Хамгийн чухал SQL командууд
SELECT - мэдээллийн сангаас өгөгдлийг гаргаж авдаг
UPDATE - мэдээллийн сан дахь өгөгдлийг шинэчилнэ
DELETE - мэдээллийн сангаас өгөгдлийг устгадаг
INSERT INTO - шинэ өгөгдлийг мэдээллийн санд оруулна
CREATE DATABASE - шинэ мэдээллийн сан үүсгэх
ALTER DATABASE - мэдээллийн санг өөрчилдөг
CREATE TABLE - шинэ хүснэгт үүсгэнэ
ALTER TABLE - хүснэгтийг өөрчлөх
DROP TABLE - хүснэгтийг устгана
CREATE INDEX - индекс (хайлтын түлхүүр үг) үүсгэдэг.
DROP INDEX - индекс устгах