SQL SELECT DISTINCT комманд
SELECT DISTINCT комманд нь зөвхөн ялгаатай буюу өөр утгыг буцаахад ашиглана.
Хүснэгтийн багана нь давхардсан утга агуулах боломжтой байдаг бөгөөд давхардаагүй байдлаар шүүх шаардлага бидэнд цөөнгүй тохиолддог.
SELECT DISTINCT коммандын бичиглэл нь
SELECT DISTINCT багана1, багана2 FROM Хүснэгтийн_нэр;
Employee нэртэй хүснэгтийг ашиглаж үзье.
SELECT * FROM employee;
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
SELECT DISTINCT комманд
SELECT DISTINCT комманд нь employee хүснэгтийн firstName багана дахь бичлэгийн ялгаатай бүх утгын үр дүнг буцаах болно.
SELECT DISTINCT firstName FROM employee;
Үр дүн
FirstName |
---|
Золбаяр |
Дорж |
Гүндалай |
Энхбаяр |
Ялгаатай хэдэн бичлэг байгааг COUNT түлхүүр үгийн тусламжтай тоолно.
SELECT COUNT(DISTINCT firstName) FROM employee;
Үр дүн
COUNT(DISTINCT Employee) |
---|
4 |