SQL WHERE комманд
SQL хэл нь WHERE коммандыг бичлэг шүүхэд ашигладаг бөгөөд тус комманд нь зөвхөн заасан нөхцлийг биелүүлэх болно.
WHERE коммандын бичиглэл
SELECT Багана1, Багана2, ...
FROM Хүснэгт_нэр WHERE нөхцөл;
WHERE коммандыг SELECT, UPDATE болон DELETE коммандуудад ашигладаг.
Employee хүснэгт дээр жишээ авъя
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
WHERE комманд
WHERE коммандыг ашиглан employee хүснэгтийн firstName талбараас Дорж нэртэй бүх бичлэгийг шүүж үзье
SELECT * FROM employee
WHERE firstName = 'Дорж';
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
Тоон талбар
Дээрх жишээнд текст талбараас шүүлт хийхэд Дорж гэсэн утга агуулсан хоёр бичлэгийг буцаасан бол employeeId талбараас шүүлт хийж үзье.
SELECT * FROM employee
WHERE employeeId = '2';
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
Тоон талбар
Дараах опериаторуудыг WHERE коммандтай ашиглана.
Оператор | Тайлбар |
---|---|
= | Тэнцүү |
> | Их |
< | Бага |
>= | Их буюу тэнцүү |
<= | Бага буюу тэнцүү |
<> | Тэнцүү биш. SQL-ийн зарим хувьлбарт != гэж бичдэг |
BETWEEN | Эхлэл төгсгөл нь тодорхой зайн хооронд |
LIKE | Ижил төстэй утгыг хайх болно. |
IN | Заасан утгыг баганаас хайх болно. |