SQL INSERT INTO бичлэг нэмэх
INSERT INTO комманд нь хүснэгтэд шинэ бичлэг нэмнэ.
INSERT INTO коммандын бичиглэл
INSERT INTO комманд нь хоёр аргаар хүснэгтэд бичлэг нэмэх боломжтой.
Эхний арга нь баганын нэр болон утгыг хоёуланг нь зааж өгнө.
INSERT INTO Хүснэгт_нэр (Багана1, Багана2, Багана3, ...)
VALUES (Утга1, Утга2, Утга3, ...);
Хэрэв хүснэгтийн бүх баганад утга нэмэх гэж байгаа бол зөвхөн хүснэгтийн нэрийг бичиж болно. Гэвч утгуудын дараалал нь хүснэгтийн багануудтай ижил дарааллаар байгаа эсэхийг шалгаарай.
INSERT INTO Хүснэгт_нэр
VALUES (Утга1, Утга2, Утга3, ...);
Employee хүснэгт дээр жишээ авъя
Employee хүснэгтийн бүх талбарыг дэлгэцэд харуулж байна
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
INSERT INTO
INSERT INTO Employee (FirstName, LastName, Mail, Phone )
VALUES (Чингис, Тэмүүжин, chingis@gmail.com, 99999999);
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
6 | Чингис | Тэмүүжин | chingis@gmail.com | 99999999 |
EmployeeID талбарт ямар ч дугаар оруулаагүйг анзаарсан уу?
EmployeeID нь автоматаар нэмэгдэх талбар бөгөөд хүснэгтэд шинэ бичлэг оруулах үед автоматаар бий болно.
Заасан баганад өгөгдөл оруулах
Зөвхөн тодорхой баганад оруулах боломжтой.
firstName, lastName баганад утга нэмж үзье.
INSERT INTO Employee (FirstName, LastName)
VALUES (Чингис, Тэмүүжин);
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
6 | Чингис | Тэмүүжин | null | null |