SQL NULL утга
NULL утга агуулж буй талбарыг ямар нэг утга үгүй буюу хоосон талбар гэж ойлгож болно.
Хүснэгтэд шинэ бичлэг нэмэх, хуучин бичлэг засварлах үед заавал бөглөх шаардлагагүй талбарыг орхих үед тухайн талбарын утга нь NULL утга хадгалах болно.
Тэмдэглэл: NULL утга нь тэг эсвэл эсвэл хоосон зай агуулсан талбараас ялгаатай.
NULL утгатай талбар нь бичлэг үүсгэх явцад хоосон орхигдсон талбар юм!.
Хүснэгтийн талбарын утга NULL байгаа эсэхийг шалгах
=, < болон <> гэх мэт харьцуулах операторуудтай NULL утгыг шалгах боломжгүй бөгөөд үүний оронд бид IS NULL, IS NOT NULL операторуудыг ашиглана.
IS NULL Бичиглэл
SELECT Багана1, Багана2, Багана3, ...
FROM Хүснэгт_нэр
WHERE Багана_нэр IS NULL;
IS NOT NULL Бичиглэл
SELECT Багана1, Багана2, Багана3, ...
FROM Хүснэгт_нэр
WHERE Багана_нэр IS NOT NULL;
Employee хүснэгт дээр жишээ авъя
Employee хүснэгтийн бүх талбарыг дэлгэцэд харуулж байна
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
IS NULL оператор
IS NULL оператор нь хоосон утга шалгахад ашигладаг. Дээрх Employee хүснэгтийн firstName талбарт NULL утгатай бичлэг байгаа эсэхийн шалгаж үзье.
SELECT firstName, lastName, phone
FROM employee
WHERE firstName IS NULL;
Үр дүн
No result |
IS NOT NULL оператор
IS NOT NULL оператор нь хоосон биш утга шалгахад ашигладаг. Дээрх Employee хүснэгтийн firstName талбарт NULL утгагүй бичлэг байгаа эсэхийн шалгаж үзье.
SELECT firstName, lastName, phone
FROM employee
WHERE firstName IS NOT NULL;