SQL UPDATE комманд
UPDATE комманд нь хүснэгтэд байгаа бичлэгийг өөрчилчхөд ашигладаг.
UPDATE коммандын бичиглэл
UPDATE Хүснэгт_нэр
SET Багана1 = Утга1, Багана2 = Утга2, ...
WHERE Нөхцөл;
Анхаар
Хүснэгт дэх бичлэгийг шинэчлэхдээ анхааралтай байгаарай!
UPDATE коммандын WHERE заалтын нөхцлийг заавал зааж өгөөрэй.
Хэрэв WHERE заалтыг мартвал хүснэгтийн бүх бичлэгийг шинэчлэх болно.
Employee хүснэгт дээр жишээ авъя
Employee хүснэгтийн бүх талбарыг дэлгэцэд харуулж байна
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
TABLE UPDATE
Employee хүснэгтийн эхний хэрэглэгчийн утасны дугаарыг шинэчилье. Эхний хэрэглэгчийн EmployeeID = 1 байна.
UPDATE employee
SET phone = '99999999'
WHERE employeeID = 1;
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 99995487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
Олон бичлэг шинэчлэх боломжтой
Employee хүснэгтийн firstName нь Дорж утга агуулж буй бүх бичлэгийн lastName -н утгыг Дондог болгон шинэчилье.
UPDATE employee
SET lastName = 'Дондог'
WHERE firstName = 'Дорж';
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 99995487 |
2 | Дорж | Дондог | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Дондог | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
Шинэчлэх үед анхаарах зүйл
Employee хүснэгтийн firstName талбарын нэг утгыг шинэчлэх үед WHERE нөхцөлийг мартаж болохгүй. Хэрэв мартвал firstName талбарын бүх утга ижил болно.
UPDATE employee
SET firstName= 'Дондог'
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Дондог | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 99995487 |
2 | Дондог | Дондог | bold@gmail.com | 88445578 |
3 | Дондог | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дондог | Дондог | naran@gmail.com | 88346578 |
5 | Дондог | Батболд | batbold@gmail.com | 99586478 |