SQL DELETE комманд
DELETE түлхүүр үгийг ашиглан хүснэгтээс бичлэг устгах болно.
DELETE коммандын бичиглэл
DELETE FROM Хүснэгт_нэр WHERE Нөхцөл;
Анхаарах зүйл
WHERE нөхцөлийг мартаж болохгүй, хэрэв мартвал тухайн хүснэгтийн бүх бичлэгийг устгах болно.
Employee хүснэгт дээр жишээ авъя
Employee хүснэгтийн бүх талбарыг дэлгэцэд харуулж байна
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
2 | Дорж | Болд | bold@gmail.com | 88445578 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
4 | Дорж | Наранбулаг | naran@gmail.com | 88346578 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
SQL DELETE
Employee хүснэгтийн firstName талбар нь "Дорж" гэсэн утга агуулж буй бүх бичлэгийг устгаж үзье.
DELETE FROM employee WHERE firstName = 'Дорж';
Үр дүн
EmployeeID | FirstName | LastName | Phone | |
---|---|---|---|---|
1 | Золбаяр | Жаргалсайхан | zoloo777@gmail.com | 88005487 |
3 | Гүндалай | Анхбаяр | ankhbayar@gmail.com | 88091547 |
5 | Энхбаяр | Батболд | batbold@gmail.com | 99586478 |
Бүх бичлэгийг устгах боломжтой
Хүснэгтийн бүх бичлэгийг устгах үед хүснэгтийн бүтцэд болон талбарт ямар нэг өөрчлөлт орохгүй.
DELETE FROM Хүснэгт_нэр;
Employee хүснэгтийн бүх бичлэгийг устгаж үзье.
DELETE FROM Employee;
Үр дүн
Хүснэгтийн бүх бичлэгийг устгасан байна |