JS Массив /Array Methods/
Массивыг string-д хөрвүүлэх
toString()
method ашиглан массивын утгыг string төрөлд хөрвүүлж болно.
Жишээ нь
var foods = new Array("Tsuivan", "Buuz", "Khuushuur");
document.getElementById("test").innerHTML = foods.toString();
join()
method нь массивын бүх элементийг холбож string буюу тэмдэгт мөр болгох үүрэгтэй.toString()
method оос ялгаатай нь тусгаарлагчийг зааж өгч болно.
Жишээ нь
var foods = new Array("Tsuivan", "Buuz", "Khuushuur");
document.getElementById("test").innerHTML = foods.join(" + ");
Pop ба Push
Массивтай ажиллахад Pop ба Push methods ын тусламжтай элемент нэмэх, хасах нь маш хялбар байх болно.
Pop
Массивын сүүлийн элементийг устгахад pop()
method-г ашиглана.
Жишээ нь
var foods = new Array("Tsuivan", "Buuz", "Khuushuur");
document.getElementById("test").innerHTML = foods.pop();
Push
Массивын сүүлд элемент нэмэхэд push()
method-г ашиглана.
push()
methods нь массивийн шинэ уртыг буцаах болно.
Жишээ нь
var foods = new Array("Tsuivan", "Buuz", "Khuushuur");
var z = foods.push("Bansh"); // x-ийн утга 4 байна.
Shift элемент
shift()
methods нь массивын эхний элемент устгаж, бусад бүх элементийн индекс хаягийг урагшаа ахиулах болно.
Жишээ нь
var foods = ["Tsuivan", "Buuz", "Khuushuur"];
foods.shift(); // foods массивын эхний элемент "Tsuivan"-г устгах болно.
shift()
methods нь string төрлийн утга буцаадаг.
Жишээ нь
var foods = ["Tsuivan", "Buuz", "Khuushuur"];
var x = foods.shift(); // Х-н утга "Tsuivan" байх бөгөөд foods-ээс хасагдах болно.
unshift()
methods нь массивын эхэнд элемент нэмнэ.
Жишээ нь
var foods = ["Tsuivan", "Buuz", "Khuushuur"];
foods.unshift("Bansh"); // foods массивд "Bansh" элементийг нэмнэ.
unshift()
methods нь массивын шинэ уртыг буцаана.
Жишээ нь
var foods = ["Tsuivan", "Buuz", "Khuushuur"];
foods.unshift("Bansh"); // foods массивд "Bansh" элементийг нэмнэ.
Массивын элемент солих
Массивын элементэд индекс дугаарыг ашинлан хандалт хийдэг.
Жишээ нь
var foods = ["Tsuivan", "Buuz", "Khuushuur"];
foods[0] = "Bansh" // Массивын эхний элементийг солино.
length
шинж чанарыг ашиглан массивд хялбархан элемент нэмж болно.
Массивын элемент устгах
delete
оператор ашиглан элементийг устгаж болно.
delete оператор нь массивын элементийг устгах боловч Undefined буюу утгагүй хоосон нүх үлдээдэг тул. Иймд Pop болон Shift-г ашиглаж байхыг зөвлөж байна.
Splicing буюу Массивыг холбох
splice()
method нь массивд шинэ зүйл нэмж оруулахад ашиглана.
Жишээ нь
var foods = ["Tsuivan", "Buuz", "Gambir", "Borsh"];
delete splice(3, 0, "Khuushuur", "Chansan Makh");
Эхний параметр (3) нь шинэ элемент нэмж оруулах байрлалыг тодорхойлдог.
Хоёр дахь параметр (0) нь хэдэн элемент хасах ёстойг тодорхойлдог.
Үлдсэн хоёр параметр ("Khuushuur", "Chansan Makh") нь нэмж оруулах шинэ элементийг тодорхойлдог.splice()
method нь устгасан массивын элементийг буцаана.
Жишээ нь
var foods = ["Tsuivan", "Buuz", "Gambir", "Borsh"];
foods.splice(3, 1, "Khuushuur", "Chansan Makh");
Splice() methods-г ашиглан элемент устгах
splice()
methods-н тусламжтай хоосон нүх үлдээлгүй дурын элементийг устгаж болно.
Эхний параметр (0) нь шинэ элемент нэмж оруулах байрлалыг тодорхойлдог.
Хоёр дахь параметр (1) нь хэдэн элемент хасах ёстойг тодорхойлдог.
Үлдсэн хоёр параметр байхгүй бол шинэ элемент нэмэгдэхгүй.
Merging (Concatenating) буюу массивууд нэгтгэх, залгах
concat()
methods нь одоо байгаа массивуудыг нэгтгэж шинэ массив үүсгэдэг.
Жишээ нь
var myHomeFoods = ["Tsuivan", "Buuz", "Gambir", "Borsh"];
var myLikeFoods = ["burger", "Pizza"];
var myAllFoods = myHomeFoods.concat(myLikeFoods); // myHomeFoods болон myLikeFoods залгаад шинэ массив үүсгэнэ
concat()
methods нь хэдэн ч массивын аргумент авч чадна. Өөрөөр хэлбэл хоёр болон түүнээс дээш хэдэн ч массивыг нэгтнэх боломжтой.
Жишээ нь
var mas1 = ["Tsuivan", "Buuz", "Gambir", "Borsh"];
var mas2 = ["burger", "Pizza"];
var mas3 = ["burger King", "KFC"];
var mongolFoods = mas1.concat(mas2, mas3);
concat()
methods нь string ийг аргумент болгон авч болно. Өөрөөр хэлбэл массивд аргументаар утга нэмж шинэ массив үүсгэж чадна.
Жишээ нь
var mas1 = ["Tsuivan", "Buuz", "Gambir", "Borsh"];
var mongolFoods = mas1.concat("Talkh");
Slicing буюу массивыг зүсэх
slice()
method массивыг зүсэж шинэ массив үүсгэнэ.
Жишээлбэл: доорх массивын хоёр дахь элементээс бусад бүх элементийг авч шинэ массив үүсгэж үзье.
Жишээ нь
var foods = ["Tsuivan", "Buuz", "Gambir", "Borsh"];
var mongolFoods = foods.slice(1);
slice()
methods нь шинэ массив үүсгэдэг. Эх массиваас ямар ч элемент хасахгүй анхаарна уу
slice()
methods нь (1, 4) гэх мэт хоёр аргумент авч болно.
Энэ (1, 4) нь элементийн эхлэл болон төгсгөлийг зааж өгч байна /Сүүлийн индекс хаягт харгалзах элемент үүнд багтахгүй/.
Жишээ нь
var foods = ["Tsuivan", "Buuz", "Gambir", "Borsh"];
var mongolFoods = foods.slice(1, 3);