JS Огноо /Dates/
JavaScript Date Object нь огноотой ажиллах боломжыг олгодог.
Date Objects
new Date()
байгуулагч функцээр Огнооны объектыг үүсгэнэ.
Огнооны обьектыг үүсгэх дөрвөн арга байдаг.
new Date()
new Date(year, month, hours, minutes, seconds, milliseconds)
new Date(milliseconds)
new Date(date string)
new Date()
new Date()
байгуулагч функц нь одоогын огноог агуулсан шинэ объектыг үүсгэнэ.
new Date(year, month, day, ...)
new Date(year, month, day, ...)
функц нь огноо, цагийг агуулсан шинэ обьект үүсгэнэ.
заасан 7-н тоо нь жил, сар, өдөр, цаг, минут, секунд, миллисекунд-ыг заана
Жишээ нь
var ognoo = new Date(1984, 01, 29, 07, 07, 07, 7);
document.getElementById("test").innerHTML = ognoo;
JavaScript нь сарыг тоолохдоо 0-с 11 хүртэл тоолдог.
Өөрөөр хэлбэл Нэгдүгээр сар нь 0, Арван хоёр дугаар сар нь 11 хаягт байрлана.
заасан 6-н тоо нь жил, сар, өдөр, цаг, минут, секунд-ыг заана
Жишээ нь
var ognoo = new Date(1984, 01, 29, 07, 07, 07);
document.getElementById("test").innerHTML = ognoo;
заасан 5-н тоо нь жил, сар, өдөр, цаг, минут-ыг заана
Жишээ нь
var ognoo = new Date(1984, 01, 29, 07, 07);
document.getElementById("test").innerHTML = ognoo;
заасан 4-н тоо нь жил, сар, өдөр, цаг-ыг заана
Жишээ нь
var ognoo = new Date(1984, 01, 29, 07);
document.getElementById("test").innerHTML = ognoo;
заасан 3-н тоо нь жил, сар, өдөр-ыг заана
Жишээ нь
var ognoo = new Date(1984, 01, 29, 07);
document.getElementById("test").innerHTML = ognoo;
заасан 2-н тоо нь жил, сар-ыг заана
Жишээ нь
var ognoo = new Date(1984, 01);
document.getElementById("test").innerHTML = ognoo;
Сарыг орхиж болохгүй. Хэрэв параметрээр зөвхөн нэг аргумент дамжуулвал миллисекундээр буюу хамгийн бага нэгжээр ойлгох болно.
Жишээ нь
var ognoo = new Date(1984);
document.getElementById("test").innerHTML = ognoo;
Өнгөрсөн зуун
Хэрэв та жилийн сүүлийн хоёр эсвэл нэ оронг зааж өгвөл 19XX ийм байдалтай болно.
Жишээ нь
var ognoo = new Date(84, 02, 29);
document.getElementById("test").innerHTML = ognoo;
Жишээ нь
var ognoo = new Date(4, 02, 29);
document.getElementById("test").innerHTML = ognoo;
new Date(dateString)
new Date(dateString)
функц нь string-date-г огнооны объект болгодог.