cb
ABCD
  • Орлого хүлээн зөвшөөрөх: 1 бүлэг
  • Зогсоосон үйл ажиллагаа
  • НББ-ийн өөрчлөлт ба Алдааны залруулга
  • Орлого хүлээн зөвшөөрөх: 2 бүлэг
  • Тохиргоо бичилт
  • Cанхүүгийн тайлангийн тодруулга
тохиргоо
Толгой хэсэг
Хажуугийн самбар
Үндсэн контент
НЭВТРЭХ

Тохиргоо бичилт

Тохиргоо бичилт

Орлогыг үүссэн хугацаанд нь зардлаар зохих ёсоор нь тааруулахын тулд заримдаа орлого, зардлыг хойшлуулах эсвэл хуримтлуулах шаардлагатай болдог.

  • Хойшлогдсон орлогын хувьд орлого олохоос өмнө бэлэн мөнгө авдаг
  • Хойшлогдсон зардлын хувьд зардлыг гарахаас өмнө төлнө
  • Хуримтлагдсан орлогын хувьд орлого олсны дараа бэлэн мөнгө авдаг
  • Хуримтлагдсан зардлын хувьд зардал гарсны дараа бэлэн мөнгө төлнө

Алдаа засах

Зарим тохиолдолд аж ахуйн нэгж бэлэн мөнгөний орлогыг хөрөнгө / өр төлбөрийн дансанд бүртгэх ёстой байсан тохиолдолд орлого / зарлагын дансанд бүртгэж болно. Энэ тохиолдолд санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурийн дагуу байгаа эсэхийг баталгаажуулахын тулд тохируулга хийх шаардлагатай байж болно

Тохиргоо бичилтийн шинж чанарууд 

  • Шалгах баланс дах орлого, зардлын дансдын үлдэгдэл өөрчлөгдөнө
  • Шалгах баланс дах хөрөнгө болон өр төлбөрийн дансдын үлдэгдэл өөрчлөгдөнө
  • Мөнгөн хөрөнгийн дансанд тохиргоо бичилт хэзээ ч хийдэггүй
  • Тохиргоо бичилтийг тайлант хугацааны эцэст хийдэг

ААН нь ихэвчлэн нэгээс дээш тайлангийн хугацааны туршид үр дүнгээ өгөх зардлууд гаргаж байдаг. Эдгээр нь бүгд хөрөнгийн дансад хамаарах ба тайлангийн хугацааны эцэст тухайн тайлангийн хугацаанд хамаарах зардлын дүнгээр хөрөнгийн данснаас зардлын дансруу бичдэг. Хойшлогдсон зардалд Түрээсийн урьдчилгаа, даатгалын урьдчилгаа болон хангамжийн зүйлс орно.

Жишээ нь

1. Мөрөн  компани нь 2 сарын түрээсийн төлбөр болох 8000₮ төлсөн байна. 

Түрээсийн зардал            4000

               Түрээсийн урьд          4000

2. Компани нь 1 жилийн даатгалын төлбөр болох 4800₮ төлөв. 4800/12сар=400

Даатгалын зардал            400

                Даатгалын урьд         400

3. Сарын эхэнд компани нь материал болон хангамжийн зүйлс авсан. Заримыг нь хэсэг хэсгээр үйл ажиллагаандаа ашиглах тул сарын эцсийн тооллого хийхэд хэдий хэмжээний материал болон хангамжийн зүйлс ашигласныг мэдэж болно. Сарын эхэнд 16000₮ материал, 8000₮ хангамж, тооллогоор 6000₮ материал, 2000₮ хангамж байв. Үүнээс үзэхэд 10000₮ материал болон 6000₮ хагамжийн зүйлс хэрэглэсэн. 

Материалын зардал          10000

                Материал                    10000

Хангамжийн зардал           6000

                Хангамжийн зүйлс        6000

Хоёр болон түүнээс дээш тайлангийн хугацаанд хамаарах орлого 

Хэрвээ орлого нь үйлчилгээг үзүүлээгүй байхад урьдчилан орж ирвэл ААН нь ирээдүйд үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээдэг. Урьд.орсон орлого /УОО/ данс нь өр төлбөрийн дансанд хамаарна. 

4. Мөрөн компани нь 1 сарын 15нд сурталчилгаа хийж өгөхөөр 10000₮ авав. Сарын эцэст уг захиалгын 2500₮ тэнцэх ажлыг гүйцэтгэв.

Мөнгөн хөрөнгө                 10000

                  Урьд.орсон орлого        10000

 Урьд.орсон орлого             2500

                  Үйлчилгээний орлого     2500

Бүртгэгдээгүй орлогыг тодорхойлох

Тухан тайлант хугацаанд гүйцэтгэсэн боловч төлбөр нь дараагийн тайлант хугацаанд хийгдэх бүртгэгдээгүй байгаа ажлын хөлс орлогыг хэлнэ. 

5. Мөрөн компани нь 1 сарын 20нд сурталчилгаа хийж өгөхөөр  өөр компанитай гэрээ хийж, төлбөрийг ажлаа хийж дууссаны дараа авахаар тохиролцов. Сарын эцэст уг гэрээт ажлын 2000₮ хийж дууссан байв. Хэдий энэ сардаа хүлээн аваагүй ч тайлангийн хугацааны орлогод хамаарах ёстой. 

Хуримтлагдсан авлага         2000

                   Үйлчилгээний орлого      2000

Бүртгэгдээгүй зардлыг тодорхойлох        

Тухайн тайлангийн хугацаанд гарсан боловч төлбөрийг дараагийн тайлангийн хугацаанд төлж болох  бүртгэгдээгүй зардлыг тооцоологдсон зардал гэж нэрлэдэг.  Энэ тохиоллдолд хүүгийн зардал, татвар, цалингийн зардал дээр гарч болдог. 

6. Мөрөн компани нь ажилчдын цалинг   2 долоо хоногт нэг удаа олгодог.      

1-р сарын каледараар 29,30,31-ын өдрийн цалинг дараа сард тавьж олгоно. 3 өдрийн цалинг тооцвол 1800₮ болох бөгөөд өдрөөр харвал дараа сард тооцох ёстой боловч энэ нь уг сарын цалингийн зардалд хамаарах ёстой.

Цалингийн зардал               1800

                     Цалингийн өглөг            1800   

   

Сэтгэгдэлүүд

Контентын нэр
Орлого хүлээн зөвшөөрөх: 1 бүлэг
Зогсоосон үйл ажиллагаа
НББ-ийн өөрчлөлт ба Алдааны залруулга
Орлого хүлээн зөвшөөрөх: 2 бүлэг
Тохиргоо бичилт
Cанхүүгийн тайлангийн тодруулга
ABCD.mn ©

Нөхцөл & Шаардлага

1. General

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

2. Account

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

3. Service

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

4. Payments

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.