JS Үнэн/ Худал Boolean утга
JavaScript-д Boolean нь үнэн эсвэл худал гэсэн хоёр утга буцаадаг. /true or false/
Boolean утга
Програмчлах явцад хоёр утгын аль нэгийг сонгох шаардлага байнга тохиолдох болно.
YES / NO
ON / OFF
TRUE / FALSE
JavaScript-н Boolean өгөгдлийн төрөл нь Үнэн эсвэл Худал утгыг авдаг.
Boolean() Функц
Boolean()
функц нь илэрхийлэл эсвэл хувьсагчийн үнэн эсэхийг шалгана.
Хялбар бичиглэл.
Жишээ нь
(35 > 26) // True буюу үнэн утга буцаана
35 > 26 // True буюу үнэн утга буцаана
Харицуулалт ба Нөхцөл /Comparisons and Conditions/
Харьцуулалтын операторын зарим жишээг доор оруулав. Дараагийн хичээл дээр илүү дэлгэрэнгүй үзэх болно.
Оператор | Тайлбар | Жишээ |
---|---|---|
== | Тэнцүү | if (Сар == "2 дугаар сар") |
> | Их | if (Цалин > 900000) |
< | Бага | if (Цалин < 3000000) |
Утга илэрхийлж байвал бүгд үнэн байна
Утга илэрхийлэхгүй болбүгд худал байна
Boolean төрөл нь объект байж болно
JavaScript-д boolean-г new
түлхүүр үг ашиглан объект гэж тодорхойлж болно.
Boolean төрлийг объект болгон ашиглах нь гүйцэтгэлийн хурдыг удаашруулдаг. Иймд new
үгийг ашиглахгүй байхыг зөвлөж байна.
==
оператор ашиглан 2 хувьсагч зарлаад утга тэнцүү эсэхийг шалгаж үзье.
Жишээ нь
var x = false;
var z = new Boolean(false);
document.getElementById("test").innerHTML = (x==z);
===
оператор нь хувьсагчийн утга болон төрлийг хоёууланг нь авч үздэг. Иймд False байна.
Жишээ нь
var x = false;
var z = new Boolean(false);
document.getElementById("test").innerHTML = (x===z);
Хоёр объектыг хооронд нь харицуулах боломжгүй
Жишээ нь
var x = new Boolean(false);
var z = new Boolean(false);
document.getElementById("test").innerHTML = (x==z);
Энэ хичээлээс (x==z) болон (x===z)-н ялгааг сайн анзаарч үзээрэй.
JavaScript-д хоёр объектыг харьцуулах үед үргэж худал утга буцаах болно.