JS Харьцуулах ба Логик оператор
Харьцуулах ба Логик операторууд нь үнэн эсвэл худал эсэхийг шалгадаг.
Харицуулах операторууд
Харьцуулах операторууд нь хувьсагчийн утга, хувьсах хэмжигдэхүүн хоорондын ялгааг эсвэл тэгш байдлыг тодорхойлоход ашигладаг.
x = 7, гэж авч үзээд доорх хүснэгтэд тайлбарлав.
Оператор | Тайлбар | Харицуулалт | Үр дүн |
---|---|---|---|
== | Тэнцүү | x==9 | false |
x==7 | true | ||
x=="7" | true | ||
=== | Төрөл болон утга тэнцүү | x===7 | false |
x==="7" | false | ||
!= | Тэнцүү биш | x!=9 | true |
!== | Төрөл эсвэл утга тэнцүү биш | x!==7 | false |
x!=="7" | true | ||
x!==9 | true | ||
> | Их | x>9 | false |
!== | Бага | x<9 | true |
!== | Их буюу тэнцүү | x>=9 | false |
!== | Бага буюу тэнцүү | x<=9 | true |
Хэрхэн ашиглах вэ?
if (tsalin < 600000) sms = "Доллар 2850 байхад хэтэрхий бага цалинтай байна";
Дараагийн хичээлээр нөхцөл шалгах талаар илүү дэлгэрэнгүй үзэх болно.
Логик оператор
Логик операторууд нь хувьсагч эсвэл утга хоорондын логикийг тодорхойлодог.
x = 9 ба y = 7, байх үед авч үзэн доорхи хүснэгтэд логик операторуудыг тайлбарлав.
Оператор | Тайлбар | Харицуулалт | Үр дүн |
---|---|---|---|
&& | and /Ба | (x < 10 && y > 6) | true |
|| | or / эсвэл | x == 5 || y == 5 | false |
! | not / үгүйсгэсэн | !(x == y) | true |
Гурвалсан оператор / Conditional (Ternary) Operator
Нөхцөл, даалгаврыг нэг мөрөнд агуулсан товч бичиглэлийг гурвалсан оператор гэдэг.
Бичиглэл
хувьсагч_нэр = (нөхцөл) ? утга1: утга2
Жишээ нь
var amidral = (tsalin < 600000) ? "Доллар 2850 байхад маш бага байна" : "Боломжийн цалинтай юм байна";
Харьцуулалтын бусад төрлүүд
JavaScript-д мөрийг буюу String-г тоотой харьцуулахдаа мөрийг тоо болгон хөрвүүлдэг. Хэрэв мөр нь хоосон бол 0 болон хувьрдаг. Харин тоо болон хувьрах боломжгүй мөр байвал NaN болж хувирдаг бөгөөд үргэлж худал байна.
Жишээ | Утга |
---|---|
5 < 15 | true |
5 < "15" | true |
5 < "Болд" | false |
5 > "Болд" | false |
5 == "Болд" | false |
"2" < "12" | flase |
"2" > "12" | true |
"2" == "12" | false |