JS switch оператор
switch
оператор нь нөхцөл байдалд тулгуурлан өөр өөр нөхцөлтэй үйлдэл хийхэд хэрэглэгддэг.
Switch оператор
switch
оператор нь илэрхийллээс хамаарч олон кодын блокоос нэгийг сонгож ажиллах болно.
Бичиглэл
switch (илэрхийлэл) {
case x:
блок код
break;
case y:
блок код
break;
default:
блок код
}
switch
оператор хэрхэн ажилладаг вэ?
switch
операторын илэрхийллийг эхлээд үнэлнэ.- Илэрхийллийг
case
бүрийн утгатай харьцуулна. - Хэрэв нөхцөл биелбэл кодын блокийг гүйцэтгэнэ.
- Хэрэв нөхцөл биелэхгүй бол
default
-н блок ажиллана.
Жишээ нь
getDay()
функц нь долоо хоногийг 0 - 6 гэсэн тоогоор буцаадаг гэдгийг бид өмнөх хичээл дээр үзсэн.
(Sunday=0, Monday=1, Tuesday=2 ..)
Тэгвэл энэ жишээгээр бид өнөөдөр ямар өдөр болохыг ольё
switch (new Date().getDay()) {
case 0:
udur = "Бүтэн сайн өдөр";
break;
case 1:
udur = "Нэг дахь өдөр";
break;
case 2:
udur = "Хоёр дахь өдөр";
break;
case 3:
udur = "Гурав дахь өдөр";
break;
case 4:
udur = "Дөрөв дахь өдөр";
break;
case 5:
udur = "Тав дахь өдөр";
break;
case 6:
udur - "Хагас сайн өдөр";
}
Break түлхүүр үг
switch
оператор нь нөхцөлийг case
бүрд шалгах бөгөөд break
түлхүүр үг ажиллах үед нөхцөл биелсэн гэж үзэх бөгөөд блок кодоос гарч үр дүнг буцааж програм зогсох болно.
Өөрөөр хэлбэл нөхцөл биелсэн үед гүйцэтгэлийг дуусгана гэсэн үг юм.
АНХААР: Хэрэв та break
түлхүүр үгийг мартвал нөхцөл биелсэн ч дараагийн case
-д шилжих гүйцэтгэл үргэлжлэх болно.
Default түлхүүр үг
Тохирох тохиолдол байхгүй тохиолдолд ажиллуулах кодыг Default
буюу анхдагч түлхүүр үгэнд зааж өгдөг.
Жишээ нь
getDay()
функцийн утга 0 эсвэл 6 байх үед үрд дүнг буцаах болно.
0 эсвэл 6 хоёрын аль нэг нь биш үед анхдагч түлхүүр үгийн мессежийг буцаах болно.
switch (new Date().getDay()) {
case 0:
udur = "Бүтэн сайн өдөр";
break;
case 6:
udur - "Хагас сайн өдөр";
break;
default:
say = "Амралтын өдөр хурдан болоосой"
}
Анхдагч түлхүүр үгийг нь switch
оператүрын сүүлд бичих албагүй.
Жишээ нь
getDay()
функцийн утга 0 эсвэл 6 байх үед үрд дүнг буцаах болно.
0 эсвэл 6 хоёрын аль нэг нь биш үед анхдагч түлхүүр үгийн мессежийг буцаах болно.
switch (new Date().getDay()) {
default:
say = "Амралтын өдөр хурдан болоосой"
case 0:
say = "Бүтэн сайн өдөр";
break;
case 6:
say = "Хагас сайн өдөр";
}
АНХААР: Хэрэв та default
түлхүүр үг нь блок кодын сүүлд бичэгдээгүй л бол break түлрүүр үгийг мартаж болохгүй.
Нийтлэг кодын блокууд
switch
case-үүд нь ижил үр дүнг харуулах тохиолдол байдаг. Энэ тохиолдлыг жишээнд авч үзье.
Жишээ нь
getDay()
функцийн утга 0 эсвэл 6 байх үед үрд дүнг буцаах болно.
0 эсвэл 6 хоёрын аль нэг нь биш үед анхдагч түлхүүр үгийн мессежийг буцаах болно.
switch (new Date().getDay()) {
case 4:
case 5:
say = "Амралтын өдөр ойрхон байна"
break;
case 0:
case 6:
say = "Амралтын өдөр сайхан байна";
break;
default:
say = "Амралтын өдөр ч хол байна даа";
}
Харицуулалт
switch
одератор нь харицуулалтыг хатуу хийдэг.
Харицуулалт хийхдээ утга болон төрлийг давхар шалгадаг.
Жишээ нь
var z = "0";
switch (z) {
case 0:
say = "Тийм"
break;
case 1:
say = "Үгүй";
break;
default:
say = "Тохирох утга олдсонгүй";
}