JS For In давталт
JavaScript-д for/in
давталт нь обьекын шинж чанаруудыг давтна.
Бичиглэл
for (түлхүүр in обьект) {
Гүйцэтгэх кодын блок
}
Жишээ нь
var hun = {ovog:"Дорж", ner:"Болд", nas="37", mergejil="Арилжаа"};
var medeelel = "";
var x;
for (x in hun) {
medeelel += hun[x];
}
Жишээг тайлбарлав
- hun объектыг
for in
давталтаар давтаж байна. - Давталт бүрийн түлхүүрийг (x)-ээр буцааж байна.
- Түлхүүрийг объектийн шинж чанарын утгад нэвтрэхэд ашиглагддаг.
- Түлхүүрийн утга нь hun[x] байна.
For/in давталтын Массив дээр ашиглаж үзье
for/in
давталт нь массивын шинж чанаруудыг давтах боломжтой байдаг
Бичиглэл
for (хувьсагч in массив) {
Гүйцэтгэх кодын блок
}
Жишээ нь
var toonuud = [54, 1, 0, 45, 78, 56, 35];
var too = "";
var x;
for (x in toonuud) {
too += toonuud[x] + "<br>";
}
Array.forEach()
forEach()
функц нь массивын элемент тус бүрийг нэг удаа дууддаг.
Жишээ нь
var toonuud = [54, 1, 0, 45, 78, 56, 35];
toonuud.forEach(myFunc);
var x = "";
function myFunc(value, index, array) {
x = x + value + " ";
}
Функц нь 3-н аргумент шаарддаг болохыг анхаарна уу.
- item-н утга
- item-н индекс
- мавссив
Дээрх жишээ нь зөвхөн утга шаардаж байгаа тул параметрээр зөвхөн утга буюу value-г дамжуулж болно.
Жишээ нь
var toonuud = [54, 1, 0, 45, 78, 56, 35];
toonuud.forEach(myFunc);
var x = "";
function myFunc(value) {
x = x + value + " ";
}