JS While Давталт
Заасан нөхцөл үнэн бол кодын блокыг гүйцэтгэх болно.
Бичиглэл
while (нөхцөл) {
Гүйцэтгэх кодын блок
}
Жишээ нь
Дараах жишээнд (i) хувьсагчийн утга 15 аас бага үед давтах болно.
while (i < 15) {
n += "Энэ тоо бол " + i;
i++
}
АНХААР: Хэрэв та давталтын нөхцөлийн зааж өгөхөө мартсан бол давталт тасралтгүй үргэлжлэх болно. Мөн таны хөтөч асуудалд орох болно.
Do while давталт
Do / while
давталт нь while
давталтын хувилбар юм. Энэ давталт нь нөхцөл үнэн эсэхийг шалгахаас өмнө кодын блокыг нэг удаа гүйцэтгэж, нөхцөл үнэн бол л давталтыг давтах болно.
Бичиглэл
do {
Гүйцэтгэх кодын блок
}
while (нөхцөл);
Доорх жишээнд do / while
давталтыг ашиглав. Нөхцөл биелэхгүй байсан ч Гүйцэтгэх кодын блок нэг удаа гүйцэтгэх болно.
Жишээ нь
Дараах жишээнд (i) хувьсагчийн утга 15 аас бага үед давтах болно.
do {
n += "Энэ тоо бол " + i;
i++
}
while (i < 15);
Нөхцөлд ашигласан хувьсагчийг нэмэгдүүлэхээ бүү мартаарай. Хэрэв марвал давталт тасралтгүй үргэлжлэх болно.
For болон While давталтыг харьцуулж үзье
Жишээ нь For Давталт
statement 1 болон statement 3 -г орхигдуулсан байхыг анзаарна уу.
var phones = ["Iphone", "Sumsung", "Nokia", "Huwai"];
var i = 0;
var phone = "";
for (; phones[i];){
phone += phones[i] + "<br>";
i++
}
Жишээ нь While Давталт
var phones = ["Iphone", "Sumsung", "Nokia", "Huwai"];
var i = 0;
var phone = "";
while (phones[i]){
phone += phones[i] + "<br>";
i++
}