JS Алдаатай ажиллах Throw ба Try Catch
try
нь блок кодын алдааг шалгадаг. catch
нь алдааг зохицуулдаг. throw
нь алдаа үүсгэдэг. finally
нь үр дүнг үл хамааран кодыг гүйцэтгэх боломжийг олгоно.
Error буюу алдаа
Кодыг гүйцэтгэх явцад өөр өөр алдаа өгөх болно.
Програм зохиогчийн кодын алдаа, буруу оруулсан алдаа, болон урьдчилан таамаглах боломжгүй алдаа байж болно.
Жишээ нь

catch
нь abcd алдааг барих болно. Хувьсагч зарлагдаагүй байгааг анзаарна уу.
try болон catch
try
нь блок кодыг гүйцэтгэх явцад алдаа байгаа эсэхийг шалгадаг.
Хэрэв блок кодод алдаа гарвал catch
нь тухайн алдааг барих болно.
try
болон catch
нь хосоороо ажиллах болно.
Жишээ нь

Throw Error
Алдаа гарвал JavaScript нь ихэвчлэн зогсч, алдааны мэдэгдэл үүсгэдэг.
Техникийн хэллэг нь throw an exception эсвэл (throw an error) гэдэг. Энэ хичээлээр exception хэллэгийг ашиглах болно.
JavaScript-н Error объект нь name болон message гэсэн хоёр шинж чанартай.
Throw
throw
нь тооцоолж болох алдаа үүсгэх боломжийг олгодог.
JavaScript-д exception нь string
, number
, boolean
,object
байж болно.
Жишээ нь

Хэрэв throw
-г try
болон catch
хослуулан ашиглавал алдааны урсгалыг хянах, мэдэгдэл үүсгэх боломжтой юм.
Оролтыг баталгаажуулах жишээ авч үзье
Жишээ нь гараас утга авна. Хэрэв гараас авсан утга буруу байвал exception(err) нь thrown-д заасан утгыг буцаах болно.
Жишээ нь

10 аас 20 ийн хооронд тоо оруулна уу:

Тоо оруулна уу

Finally
finally
нь үр дүнг үл хамааран кодыг гүйцэтгэх боломжийг олгоно.
Бичиглэл

Жишээ нь

10 аас 20 ийн хооронд тоо оруулна уу:

Тоо оруулна уу

Объектын алдаа
JavaScript нь алдаа гарах үед мэдээлэл өгдөг алдааны объекттой байдаг.
Алдааны объект нэр ба мессеж гэсэн хоёр шинж чанарын алдааг өгдөг.
Шинж чанар | Тайлбар |

name | Алдаатай нэрийг буцаах болно |
message | Алдаатай мэдэгдэлийг буцаах болно |
Name-н алдаа
Error Name | Тайлбар |

EvalError | Eval () функцэд алдаа гарсан |
RangeError | Хязгаараас давсан байна |
ReferenceError | Зөвшөөрөгдөөгүй лавлагаа |
SyntaxError | Бичиглэлийн алдаа |
TypeError | Төрлийн алдаа |
URIError | encodeURI() алдаа |
Дээрх зургаан утгыг дор тайлбарлав.
Eval Error
EvalError
нь eval() функцийн алдааг илэрхийлнэ.
JavaScript нь EvalError функцийн оронд SyntaxError-г ашигладаг.
Range Error
Хэрэв хэмжээнээс хэтэрсэн тоог ашиглавал RangeError
алдааг өгнө. toPrecision()
функц нь аргументаар 1-ээс 100-н хооронд л утга авах болно.
Жишээ нь

Reference Error
Хэрэв та зарлаагүй хувьсагчийг ашиглавал ReferenceReeor алдаа өгнө.
Жишээ нь

Syntax Error
Кодод үнэлэх үед бичиглэлийн алдаа гарвал SyntaxError
алдаа өгнө.
Жишээ нь

Type Error
Хүлээгдэж буй төрлөөс өөр утга орж ирвэл TypeError
алдаа өгнө.
Жишээ нь

URI Error буюу (Uniform Resource Identifier)
URI функцэд зөвшөөрөгдөөгүй тэмдэгт ашиглавал URIError
алдаа өгнө.
Жишээ нь