Node.js Модулиуд
Node.js Модул гэж юу вэ?
Модул нь JavaScript-н сантай ижил, багц функцууд байдаг.
Node.js-н модулиуд
Node.js-г суулгахад өөрийн гэсэн модулиудын багцтай байдаг, цаашид суулгахгүйгээр ашиглах боломжтой гэсэн үг юм.
Include Modules буюу Модулийг оруулах
Модулийг оруулахын тулд require()
Функцийг ашигладаг. Жишээ нь http
модулийг ашиглаж үзье.
var http = require('http');
Одоо таны аппликейшин HTTP
модульд хандах боломжтой болсон бөгөөд сервер үүсгэх боломжтой болсон байна.
var http = require('http');
http.createServer(function (req, res) {
res.writeHead(200, {'Content-Type': 'text/plain'});
res.end('Сайн байна уу?');
}).listen(8080);
Модуль үүсгэж үзье
Одоо бид он сар өдөр буцаадаг модулийг үүсгэж чадна. Доорх жишээг дагаад хийгээрэй.
Жишээ нь
Одоогийн он сар өдөр буцаадаг модулийг үүсгэж үзье.
exports.odooDateTime = function() {
return Date();
};
exports
түлхүүр үгийг ашиглан модуль шинж чанар болон модулийг ашиглах боломжтой болно.
Дээрх кодыг mymodule.js нэртэй файл болгон хадгалаарай.
Үүсгэсэн модулийг оруулъя
Өөрийн үүсгэсэн модулийг ямар нэгэн node.js файлд дуудаж оруулж үзье.
var http = require('http');
var ognoo = require('./mymodule');
http.createServer(function (req, res) {
res.writeHead(200, {'Content-Type': 'text/html'});
res.write("Одоогийн он сар өдөр бол: " + ognoo.odooDateTime());
res.end();
}).listen(8080);
Үр дүн
http://localhost:8080
The date and time are currently Thu Jul 01 2021 14:27:05 GMT+0800 (Ulaanbaatar Standard Time)
./
тэмдэгт ашиглан үүсгэсэн модулийг олох болно.
Үүсгэсэн модулийг node.js файлтай нэг хавтсанд байрлуулна.
Дээрх кодыг "test_module.js" файл болгон хадгалж командын мөнөөс эхлүүлэх команд өгнө үү.
"test_module.js" файлыг эхлүүлье
C:\Users\your Name>test_module.js