Node.js HTTP Модуль
Node.js HTTP модултай бөгөөд /HTTP/ протокол дээр өгөгдөл дамжуулах боломжийг олгодог. HTTP гэдэг нь Hyper Text Transfer Protocol гэсэн үгний товчлол бөгөөд веб хуудаснууд болон вебд агуулагдах зураг гэх мэт файлуудыг дамжуулахад хэрэглэгддэг.
HTTP модулийг оруулахын тулд request()
аргыг ашигладаг.
var http = require('http'):
Node.js нь өөрөө веб сервер юм
HTTP модуль нь HTTP серверийг үүсгэж, серверийн портыг сонсдог бөгөөд хариуг нь клиентэд өгдөг.
HTTP сервер хэрхэн үүсгэх вэ?
HTTP серверийг createServer()
method буюу аргыг ашиглан үүсгэдэг.
Жишээ нь:
var http = require('http');
/*Энд сервер үүсгэж байна*/
http.createServer(function (req, res) {
res.write('Сайн байн уу'); /* Энд клиент буюу харилцагчид хариу өгч байна */
res.end(); /* Энд хариу үйлдэл дуусч байна */
}).listen(8080); /* Серверийн порт нь 8080 байна */
http.createServer()
method буюу аргад функцийг шилжүүлсэн. Хэн нэгэн 8080 портоор компьютерт нэвтрэхийг оролдох үед дараах хариу үйлдлийг клиентэд үзүүлэх болно.
Хариу үйлдлийг үзэхийн тулд бид дээрх кодод нэр өгч хадгална. Харин би "test_http.js" нэрээр хадгаллаа.
"test_http.js" файлыг эхлүүлье.
C:\Users\your Name>test_http.js
Үр дүн
http://localhost:8080
Сайн байна уу?
HTTP-д Header буюу толгой нэмэх
Хэрэв HTTP серверээс ирсэн хариуг HTML хэлбэрээр харуулах үед Content-Type-д HTTP Header-г зөв зааж өгөх хэрэгтэй.
Жишээ нь:
var http = require('http');
http.createServer(function (req, res) {
res.writeHead(200, {'Content-Type': 'text/html'});
res.write('Сайн байна уу?');
res.end();
}).listen(8080);
Үр дүн
http://localhost:8080
Сайн байна уу?
res.writeHead()
method буюу аргын эхний аргумент буюу 200 нь бүх зүйл хэвийн гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд хоёр дахь аргумент нь хариу толгойг агуулсан объект юм.
Query string-ийг унших
http.createServer()
функц нь clint буюу үйлчлүүлэгчээс ирсэн хүсэлтийг объект болгон илэрхийлдэг req
аргументтай байдаг.
Энэ объект нь url-д хамаарна. URL гэдэг нь /Unified Resource Locator/ интернет дэх хаягийг заасан товч бичиглэл юм. Дээрх тохиолдолд домайн нэрийн араас залгагдах URL хаяг гэж ойлгож болно.
Жишээ нь: test_http_url.js
var http = require('http');
http.createServer(function (req, res) {
res.writeHead(200, {'Content-Type': 'text/html'});
res.write(req.url);
res.end();
}).listen(8080);
Дээрх кодыг "test_http_url.js" гэж хадгалаад дуудаж ажиллуулъя.
"test_http_url.js" файлыг эхлүүлье.
C:\Users\your Name>test_http_url.js
http:/localhost:8080/ulaan
/ulaan
http:/localhost:8080/shar
/shar
Query string-ийг салгах
URL модулийг ашиглах Query string-ийг салгахад хялбар байх болно. Query string-ийг салгах арга нь URL модульд суулгасан байдаг.
Жишээ нь:
var http = require('http');
var url = require('url');
http.createServer(function (req, res) {
res.writeHead(200, {'Content-Type': 'text/html'});
var n = url.parse(req.url, true).query;
var txt = n.year + " " + n.month;
res.end(txt);
}).listen(8080);
Дээрх кодыг хадгалаад командын мөрнөөс дуудаж ажиллуулна.
"test_query_string.js" файлыг эхлүүлье.
C:\Users\your Name>test_query_string.js
Хаяг нь: http://localhost:8080/?year=2021&month=July
2021 July