Excel Ribbon буюу Экселийн тууз
Тууз (Ribbon)
Дэлгэцийн дээр байрлах цэс, товчлуур команд бүхий хэсгийг Тууз (Ribbon) гэж нэрлэдэг. Тууз нь File, Home, Insert, Page layout, Formulas, Data, Review and View гэсэн цэсүүдээс бүрдэнэ. Эксел дээр шинэ файл үүсгэхэд Туузны Home цэс автоматаар сонгогдсон байдалтай байдаг.
Туузыг өөрчлөх
Туузанд өөрийн хүссэн команд, цэсийг нэмж, өөрчилж болдог.
1. Туузны аль нэг хэсэгт хулганыхаа баруун товчийг дараад Customize the Ribbon (Туузыг өөрчлөх) гэж сонгох.
2. New Tab (Шинэ цэс) гэсэн товчийг сонгох.
3. Add>> товчоор хүссэн командаа нэмэх.
4. Rename гэсэн товчийг дарж цэс болон бүлгийн нэрийг өөрчлөх
Санамж: Нэгэнт үүссэн цэснүүдэд групп нэмэх боломжтой. Аливаа цэсийг ил харагдуулахгүй нуухын тулд тухайн цэсний өмнөх чагтыг дарж арилгана. Reset гэсэн товч дээр дарж Reset all customizations гэснийг сонговол өмнө нь гараар үүсгэсэн Тууз болон түгээмэл хэрэглэгддэг команд бүхий Quick Access Toolbar цэс бүгд устана.
Туузыг нуух
Ажиллаж буй Экселийн хүснэгтээ дэлгэцэн дээр илүү сайн харуулахын тулд Туузыг дэлгэц дээр харагдуулахгүй нууж болдог. Үүний тулд Туузны аль нэг хэсэгт очин, хулганыхаа баруун товчийг дараад Collapse the Ribbon командыг сонгоно (эсвэл CTRL + F1 зэрэг дарна).
Түгээмэл хэрэглэгдэх цэс (Quick Access Toolbar)
Түгээмэл хэрэглэгдэх цэс нь дэлгэцний зүүн дээд буланд буюу Хадгалах, Үйлдлийг буцаах, Үйлдлийг дахин гүйцэтгэх (Save, Undo, Redo) товчлууруудтай зэрэгцэж байдаг. Энэ цэсэнд Эксел дээр тогтмол хэрэглэдэг командуудаа хэрэглэгч өөрөө нэмж болдог. Тэр ч байтугай туузанд байхгүй командуудыг ч энэ цэсэнд нэмж болдог байна. Үүний тулд дараах үйлдлүүдийг гүйцэтгээрэй. 1. Туузны аль нэг хэсэгт очоод хулганыхаа баруун товчийг дарж Түгээмэл хэрэглэгдэх цэсийг өөрчлөх Customize Quick Access Toolbar мөр дээр дарна.
2. Choose commands from буюу Команд сонгох цэснээс Туузанд байхгүй командууд буюу Commands Not in the Ribbon гэсэн мөрийг сонгоно.
3. Form гэж сонгоод Add гэсэн товчоор нэмнэ.
Санамж: Quick Access Toolbar-ийг өөрчлөхөд энэ өөрчлөлт нь автоматаар бүх Эксел файлуудад үйлчилдэг байх тохируулгатай байдаг. Иймд Quick Access Toolbar-ийг зөвхөн тухайн нэг файлын хувьд өөрчлөхийн тулд Customize Quick Access Toolbar гэсэн цэснээс файлынхаа нэрийг сонгоно.
4. OK товчийг дарна.
5. Quick Access Toolbar-аас команд устгахын тулд Туузны аль нэг хэсэгт очин хулганыхаа баруун товчийг дарж Remove from Quick Access Toolbar мөрийг сонгоно.
Developer цэс
Эксел дээр макро бичих, XML файл экспорт импорт хийх тохиолдолд Тууз дээр Developer цэсийг нэмэх шаардлагатай. Үүний талд дараах үйлдлүүдийг гүйцэтгээрэй. 1. Туузны аль нэг хэсэгт очоод хулганыхаа баруун товчийг дарж Туузийг өөрчлөх Customize the Ribbon мөрийг сонгоно.
2. Customize the Ribbon гэсэн цэс дээр дараад дэлгэцний баруун хэсэгт байх Customize the Ribbon цэснээс Main tabs гэсэн мөрийг сонгоно.
3. Developer гэсэн нэртэй нүдийг чагтлана.
4. OK товчийг дарна.
Ингээд Developer цэс нь Туузны View цэсний баруун талд шинээр үүссэн байхыг та олж харах болно.