97-2003 форматаар хадгалах
Хэрвээ та файлаа 97-2003 форматаар хадгалбал (97-2003 форматаар.хадгалсан файл нь .xls өргөтгэлтэй байдаг. Харин Экселийн шинэ хувилбараар хадгалсан файл нь .xlsx өргөтгөлтэй байна), Эксел программын Excel 2007-оос өмнөх хувилбарыг ашигладаг хэрэглэгч нар таны файлыг нээж үзэх боломжтой. Файлаа 97- 2003 форматаар хадгалахын тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. Файлаа нээх.
2. File цэсийг сонгоод Save As буюу хадгалах сонголтоо өөрөө хийх нүд дээр дарна
3. Save as type: буюу хадгалах төрлөө сонгох цэснээс Excel 97-2003 Workbook (*.xls) гэсэн мөрийг сонгоно.
4. Save товчийг дарж хадгална. Эксел файлыг автоматаар 97-2003 форматаар хадгалдаг болохоор тохируулахын тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
5. File цэс дээр дараад Options нүдийг сонгох.
6. Цонхны зүүн багана дээрээс Save нүдийг сонгоод Save file in this format: буюу файлыг энэ форматаар хадгалах: гэсэн цэснээс Excel 97-2003 Workbook (*.xls) гэсэн мөрийг сонгоно.
7. OK товчийг дар.
Санамж: Хэрэв аливаа үйлдэл нь 97-2003 форматад тохирохгүй бол энэ талаар Эксел сануулга бүхий мессежийг дэлгэц дээр харуулдаг. Ийм сануулга гарах тохиолдолд файлаа шинэ форматаар буюу .xlsx өргөтгөлтэйгээр хадгалаарай.