Хэд хэдэн файлыг зэрэг харах
Хэрэв та хэд хэдэн файл дээр зэрэг ажиллахыг хүсвэл дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. Эхлээд хэрэгтэй файлуудаа бүгдийг нь нээнэ.
2. View буюу Харах цэс дээр дарж, Window бүлэг дотроос Arrange All товч дээр дарна.
3. Файлуудаа дэлгэцэнд харуулах хэлбэрээ сонгоно. Жишээ нь файлуудаа хэвтээ хэлбэрээр зэрэгцүүлэн харуулахын тулд Horizontal мөрийг сонгоно.
4. OK товчийг дарна.
5. View цэсэн дээр дараад Window бүлгээс View Side by Side товч дээр дарснаар нэг файл дээр хуудсыг доош гүйлгэхэд бусад файлын хуудас зэрэг гүйнэ.