Файлыг сэргээх - AutoRecover
Эксел программ файлыг тодорхой хугацааны давтамжтай автоматаар хадгалж байдаг. Энэ хичээлээр өмнө нь хамгийн багадаа нэг удаа хадгалагдсан файлыг, мөн хэзээ ч хадгалаагүй хаагдсан файлыг хэрхэн сэргээхийг сурцгаая.
Эксел программд алдаа гарч хаагдсаны дараа дахин нээхэд Document Recovery нэртэй цонхонд автоматаар хадгалсан файлын жагсаалтыг хадгалсан хугацаатай нь танд харуулах болно. Үүнээс хамгийн сүүлд хадгалагдсан файлыг сонгон нээх нь хаагдсан файлыг сэргээх хамгийн хялбар дөт арга юм.
Өмнө нь хадгалж байгаагүй файлыг сэргээх
Хэрэв та ажиллаж буй файлаа огт хадгалаагүй бөгөөд санамсаргүйгээр доорх зурагт үзүүлсэн шиг Don't Save товчийг дарж файлаа хаасан бол, эсвэл файлаа хадгалаагүй байтал программд алдаа гарч хаагдсан бол файлаа сэргээхийн тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. File цэс дээр дараад Info мөрийг сонгоно.
2. Manage Workbook товчийг дараад Recover Unsaved Workbooks буюу Хадгалаагүй файлыг сэргээх мөрийг сонгоно.
3. Хадгалагдаагүй файлаа сонгоно.
Хамгийн багадаа нэг удаа хадгалсан файлыг сэргээх
Хэрвээ та өмнө нь ядаж нэг удаа хадгалсан файлаа доор зурагт үзүүлсэнтэй адил Don't Save цонхыг дарж санамсаргүй байдлаар хаасан, эсвэл программд алдаа гарч хаагдсан бол файлаа сэргээхийн тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
Санамж: Дээрх зурагт үзүүлсэн цонхон дээр гарах “If you click “Don’t save”, a recent copy of this file will be temporary available” мессэж нь “Хэрвээ та “Don’t save” товчийг дарвал тухайн файлын хамгийн сүүлд хадгалагдсан хувилбар түр байгаа шүү! гэдгийг сануулж байгаа юм.
1. Файлаа нээх
2. File цэс дээр дараад Info мөр дээр дарна.
3. Manage Workbook товч дээр дараад файлаа сонгоно.
Файлын хувилбарууд
Эксел програм нь таны ажиллаж буй файлын автоматаар хадгалагдсан бүх хувилбаруудыг харуулдаг. Файлын өмнөх бүх хувилбаруудыг үзэхийн тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. File цэс дээр дараад Info мөрийг сонгоно.
2. Manage Workbook товч дээр дараад автоматаар хадгалсан цагийг нь харж байгаад хэрэгтэй хувилбараа сонгоно.
Санамж: Эксел программыг хаахад автоматаар хадгалагдсан хувилбарууд бүгд устах бөгөөд дээрх аргаар сэргээх боломжгүй юм.
Автоматаар хадгалах горимын тохиргоо
Автоматаар хадгалах тохиргоог өөрчлөхийн тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй. 1. File цэс дээр Options мөрийг сонгоод Save мөрийг дарна.
Санамж: Энд автоматаар хадгалах давтамжийн хугацаа (Save AutoRecovery information every гэсэн мөрний ард хэдэн минут тутам автоматаар хадгалж байх давтамжийг зааж өгнө. Дээрх жишээнд 10 минут тутам хадгалж байхаар тохируулсан байна)-г тохируулж болохоос гадна, файл хаана хадгалагдах зам (Default local file location: мөрний ард Эксел файлын хадгалах замыг зааж өгнө)-ыг зааж өгөх боломжтой.