Worksheets буюу Эксел хуудас
Worksheet гэдэг нь эксел файлыг бүрдүүлж буй Экселийн нүднүүдээс бүрдсэн хуудас юм. Эксел файл нь нэг болон нэгээс олон тооны хуудастай байж болно.
Эксел хуудсыг сонгох
Шинээр Эксел файл нээхэд программ автоматаар Sheet1 нэртэй Эксел хуудсыг нээж өгдөг. Хуудасны нэрийг дэлгэцний зүүн доод булангаас харж болно
Шинээр хуудас үүсгэх
Та хүссэн тоогоор шинэ хуудас үүсгэж болно. Шинэ хуудас үүсгэхийн тулд дэлгэцийн зүүн доод буланд очоод + тэмдгийг дарна. Жишээг доорх зурагт үзүүлэв.
Үр дүн нь ингэж харагдана:
Хуудасны нэрийг өөрчлөх
Хуудасны нэрийг өөрчлөхийн тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. Нэрийг нь өөрчлөхийг хүссэн хуудас дээрээ курсороо аваачаад хулганыхаа баруун товчийг дарна.
2. Rename буюу нэр өөрчлөх мөрийг сонгоно
3. Жишээ нь Sheet1 хуудасны нэрийг Sales 2016 гэж өөрчилье.
Хуудсыг зөөж байршлыг нь өөрчлөх
Хуудсыг зөөхийн тулд зөөхийг хүссэн хуудас дээрээ очоод хулганыхаа зүүн товчийг дарж, хүссэн байршил руугаа чирж аваачна.
1. Доорх жишээнд Sheet2 хуудсыг Sales 2016 өмнө зөөж байна.
Үр дүн нь ингэж харагдана:
Хуудсыг устгах
Хуудсыг устгахын тулд устгахыг хүссэн хуудсан дээр очоод хулганыхаа баруун товчийг дарж Delete мөрийг сонгоно.
1. Доорх жишээнд Sheet2 хуудсыг устгах үйлдлийг харуулжээ.
Үр дүн нь ингэж харагдана:
Хуудсыг хуулах
Жишээ нь танд Sales 2016 гэсэн хуудастай яг адилхан Sales 2017 гэсэн шинэ хуудас үүсгэх хэрэгтэй болсон гэж бодъё. Шинээр хуудас үүсгэж, хүснэгтээ дахин гараар хийж цаг алдахын оронд Sales 2016 хуулаад доторх тоонуудыг нь солиход нь цаг завыг тань ихэд хэмнэнэ. Хуудсыг хуулахын тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. Sales 2016 хуудсан дээр очоод хулганыхаа баруун товчийг дарна.
2. Choose Move or Copy.
'Move or Copy' буюу Зөөх эсвэл Хуулах гэсэн мөрийг сонгоход доорх цонх гарч ирнэ.
3.(move to end) гэсэн мөрийг сонгоод Create a copy буюу хуулбарыг үүсгэх гэсэн мөрний өмнө чагтална.
4. OK товчийг дарна.
Үр дүн нь ингэж харагдана: