Томруулж, жижигрүүлэх /Zoom/
Экселийн нүднүүдийг томруулж, жижигрүүлж харахын тулд дэлгэцний баруун доод буланд очоод доорх зурагт үзүүлсний дагуу + - тэмдэг дээр дарж өөрийн хүссэнээрээ тохируулна. Эсвэл View цэсийг ашиглан тодорхой харуулах хэмжээний хувийг зааж өгч бас болдог байна.
1. Дэлгэцний баруун доод буланд очоод доорх зурагт үзүүлсний дагуу + - тэмдэг дээр дарж өөрийн хүссэнээрээ тохируулна.
Эвсэл хэмжээг хэдэн хувиар харуулахаа гараар тохируулахыг хүсвэл дараах алхамуудыг гүйцэтгэж болно.
2. View цэсэн дээр дараад Zoom бүлгээс Zoom нүдийг сонгоно.
3. 10-аас 400 хүртэл тоог оруулаад OK дарна.
Зөвхөн сонгосон хэсгийг томруулахыг хүсвэл дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
4. Эхлээд томруулж харахыг хүсч буй нүднүүдээ сонгоно.
5. View цэс дээр дараад Zoom бүлгээс Zoom to Selection буюу Сонгосон хэсгийг томруулах товчийг сонгоно.