Дэлгэцийг хувааж харуулах /Split/
Та хоорондоо хол зайтай байгаа мөрүүдийг зэрэг харахыг хүсвэл дэлгэцээ хувааж болно. хэрэгSplit your worksheet to view multiple distant parts of your worksheet at once. Дэлгэцээ хувааж харахын тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. Эхлээд А баганын 7 дугаар мөр дээр оч.
2. View цэс рүү ороод Window бүлэг дотроос Split буюу хуваах товчийг дарна.
3. Дэлгэц хуваагдсаныг анзаарсан уу? Доод дэлгэц дээр нь очоод доошоо 49-р мөр хүртэл гүйлгээд үзээрэй. Тэгэхэд дээд талын дэлгэц 6-р мөрнөөс доош гүйхгүй байгааг ажиглаарай.
4. Дэлгэцийн харагдах байдлыг өөрчлөхийн тулд дэлгэцийг хуваасан хөндлөн зураасыг чирж зөөнө.
5. Дэлгэцийг хуваасан зураасыг арилгахын тулд зураах дээр очоод хулганыхаа зүүн товчийг хоёр дарна.
Санамж: Дээрхтэй адил дэлгэцээ баруун, зүүн хэсэгт босоогоор нь хуваахыг хүсвэл 1-р мөрний аль нэг нүдэн дээр очоод View цэснээс Split товчийг сонгоно. Хуваагдсан нэг дэлгэцэнд хийсэн өөрчлөлт нь нөгөө дэлгэц дээр ч мөн адил давхар хийгдэж байгааг санаарай.