Мөр, баганыг хөдөлгөөнгүй харуулах буюу царцаах /Freeze Panes/
Экселийн том хүснэгт дээр ажиллах үед доош, баруун тийш гүйлгэхэд зарим мөр, баганыг хөдөлгөөнгүй харуулж, царцаах хэрэгтэй болдог.
Эхний мөрийг хөдөлгөөнгүй харуулах
Эхний мөрийг царцаахын тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. View цэс рүү ороод Window бүлгээс Freeze Panes товчийг дарна
2. Freeze Top Row буюу дээд талыг мөрийг хөдөлгөөнгүй харуулах товчийг сонгоно.
3.Дэлгэцээ доош гүйлгэж үзээрэй.
4.Үр дүнд нь Эксел хөдөлгөөнгүй болгосон мөрний доод хүрээг бараан саарал өнгийн зураасаар автоматаар тэмдэглэж харуулдаг.
Санамж: Эхний баганыг царцаахын тулд дээрх үйлдлийг давтаад 2 дахь үйлдэл дээр Freeze First Column товчийг сонгоорой.
Царцаах командыг буцаах
Царцаасан мөр, баганыг эргээд энгийн төлөвт нь харуулахын тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. View цэс дээр дараад Window бүлгээс Freeze Panes товч дээр дарна.
2. Unfreeze Panes мөр дээр дарна.
Дурын хэсгийг царцаах
Мөр, баганаас дуртай хэсгээ сонгож царцаахын тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. 3-р мөрийг сонго.
2. View цэсний Window бүлэг дотроос Freeze Panes товчийг дарна.
3. Freeze Panes мөрийг сонгоно.
4. Ингээд доошоо гүйлгээд үзээрэй.
Үр дүнд нь 3-аас дээш бүх мөрүүд хөдөлгөөнгүй харагдах болно.
Санамж: Хүссэн баганыг царцаахын тулд баганаа сонгоод View цэсний Window бүлэг дотроос Freeze Panes товчийг дараад Freeze panes мөрийг сонгоно.
5. Эсвэл С3 нүдийг сонго (өмнөх царцаах командыг цуцалсан байх unfreeze panes ёстой).
6. View цэсний Window бүлэг дотроос Freeze Panes товчийг дараад Үр дүнд нь 3-р мөрнөөс дээрх бүх мөр, С баганын зүүн талын бүх багана хөдөлгөөнгүй болсон байна.