Нэгтгэх буюу Consolidate хийх
Экселийн Consolidate функцийг ашиглан хэд хэдэн хуудсыг нэг хуудсанд нэгтгэж болдог. Доор жишээгээр distric1, district2, district 3 файлуудын 3 тусдаа хуудсыг хэрхэн нэг хуудсанд нэгтгэхийг харуулья.
Эхлэхийн өмнөх санамж: Хэрэв нэгтгэх хуудсууд нь хоорондоо адилхан бол 3D-references ашиглах (хэрэв нэг файлны хуудаснууд бол) эсвэл External References ашиглах (хэрэв хэд хэдэн файлын хуудаснуудыг нэгтгэх гэж байгаа бол) нь зүйтэй.
Дээрх зургаас district1-3 файлуудын хуудаснууд нь хоорондоо өөр байгааг харж байна. Гэхдээ Consolidate функцийн давуу талтай нь энэ хүснэгтийн толгойг гарчгийг таньж, арифметик үйлдлийг автоматаар гүйцэтгэх чадвартай. Энэ функц нь үнэндээ томьёо үүсгэхээс ч амархан үйлдэл билээ.
1. Бүгд файлаа нээгээрэй.
2. Шинээр хоосон файл үүсгэнэ. Энэ хоосон файлынхаа Data цэсний Data Tools бүлгээс Consolidate товчийг дарна.
3. Хэрэв нийлбэрийг олох хэрэгтэй бол Function: Sum мөрийг сонгоно.
4. Reference хайрцаг дотор district1 файлын A1:E4 мөрийг сонгоод Add товчийг дарна.
5. 4 дүгээр алхамыг district2 district3 файлуудын хувьд давтана.
6. Нэгтгэж байгаа хуудасныхаа тоон өгөгдлүүдтэй холбоос үүсгэхийн тулд Top row буюу Дээд талын мөр, Left column буюу Зүүн талын багана гэсэн үгнүүдийн өмнө чагтлана.
Санамж: Хэрэв Top row, Left column мөрнүүдийн өмнө чагтлахгүй бол Эксел нь адил нүднүүдийг утгын нийлбэрийг бодно. Жишээ нь Эксел B2 нүдэн дэх утга (distric1.xlsx файлын) + B2 нүдэн дэх утга (district2.xlsx файлын) + B2 нүдэн дэх утга (district3.xlsx файлын). Харин манай жишээний хувьд хуудасны хүснэгтүүд нь өөр өөр бүтэцтэй тул бид хүснэгтийн толгой нэрээр нь хайж нийлбэрийг олох шаардлагатай. Хэрвээ та Create links to source data буюу Эх сурвалжтай холбоос тогтоох гэсэн мөрний өмнө чагталбал өмнөх файлуудтай холбоос үүсгэх бөгөөд өмнөх файлууд дээр нь өгөгдлүүд нь шинэчлэгдвэл нэгтгэсэн файл дээрх өгөгдлүүд нь автоматаар өөрчлөгдөнө.
7. OK товч дарна.
Үр дүн нь ингэж харагдана: