Зөв бичгийн дүрэм шалгах /Check the Spelling/
Эксел дээр шивсэн текстдээ зөв бичсэн эсэхээ шалгаж болдог. Мөн та өөрийн үүсгэн толь бичигт үг нэмж, AutoCorrect жагсаалтад үг нэмж болно. 1. Алдаатай бичсэн үгтэй хуудсыг нээнэ.
2. Review цэсний Proofing бүлгээс Spelling товчийг дарна.
3. Suggestions: гэсэн цонхноос зөв үгийг сонгоод Change буюу солих товчийг дарахад A2 нүд дэх буруу бичсэн үг солигдоно
4. Change All товчийг дарахад A2-аас A7 хүртэл бүх нүдний утгыг зөв үгээр солино.
5. Ignore Once товчийг дарахад тухайн нүдний утгыг солихгүй хэвээр нь үлдээнэ. Ignore All товчийг дарахад A2-аас A7 хүртэл алдаатай үгнүүдийг солихгүй хэвээр нь үлдээнэ.
6-1. Add to Dictionary товчийг дарж толь бичигт шинээр үг нэмнэ.
6-2. Жагсаалтад өөрчлөлт оруулахын тулд Options… товчийг дараад (Хэрэв нээсэн цонхонд Options… товч харагдахгүй бол File цэсний Options нүдийг сонгож Proofing мөр дээр дарна) Custom Dictionaries... товч дээр дарна.
7a. AutoCorrect товчийг дарж энэ үгээ жагсаалтад (ингэснээр та anwer гэж буруу бичих тухай бүр Эксел програм автоматаар answer гэж засварлах болно).
7b. Үгсийн жагсаалтыг өөрчлөхийн тулд Options... товчийг дараад (Хэрэв Options… товч харагдахгүй бол File цэсний Options нүдийг сонгож Proofing мөр дээр дарна) дараа нь AutoCorrect Options... товчийг дарж орно.
Санамж: AutoCorrect жагсаалтад үгийн товчлолыг ч мөн оруулж болдог. Жишээ нь файлмн гэж бичингүүд www.file.mn гэсэн үгээр солигдохоор тохируулж болох нь байна.