Format cells буюу нүдний форматыг өөрчлөх
Экселийн нүдэнд оруулсан тоон утгыг өөрчлөлгүйгээр тооны харагдах байдал, нүдний форматыг өөрчилж болдог. Жишээ нь нүдэн дэх тоон утгыг 0.8, $0.80, 80% гэх мэт хэлбэрээр харуулах, эсвэл тоон утгын нүдэн дэх байршил, үсгийн фонт, нүдний хүрээ зэргийг форматлан өөрчлөх боломжтой. Дасгал ажиллаж үзэцгээе. 1. B2 нүдэнд 0.8 гэсэн утгыг оруулаарай.
Эксел автоматаар General format буюу ерөнхий форматыг хэрэглэдэг. Тооны форматыг өөрчлөхын тулд 'Format Cells' командыг ашиглана. Үүний тулд:
2. B2 нүдийг сонгоно.
3. Хулганыхаа баруун товч дээр дараад Format Cells буюу Нүдийг форматлах мөрийг сонгоно (CTRL + 1 дар).
'Format Cells' мөр хэрхэн гарч ирэх нь дээрх зураг дээр харагдаж байна.
4. Жишээ болгон Currency буюу Мөнгөн тэмдэгтийн форматыг сонгоё.
Санамж: Тоон утга нь ямар байдалтай гарах нь харагддаг.
5. OK товчийг дарна.
B2 нүдэнд бид 0.8 гэсэн утгыг оруулсан билээ. Харин энэ нүдний форматыг дээрх байдлаар өөрчилснөөр $0.80 болж харагдана. Түгээмэл хэрэглэгддэг форматыг Home үндсэн цэснээс шууд сонгож болно.
6. Home цэсний Number бүлгээс Percentage буюу Хувиар илэрхийлэх форматыг сонгоорой.
7. Home цэсний Alignment бүлгээс утгыг нүдний голд байршуулах товч дээр дар.
8. Home цэсний Font бүлгээс нүдийг хүрээлэх команд дээр дараад, мөн үсгийн фонтны өнгийг цэнхэр өнгөтэй болгоорой.
Үр дүн нь ингэж харагдана: